Гэрэл зургийг REUTERS агентлагийн эрхтэйгээр нийтлэв.
Их Британийн ханхүү Харри эцэг III Чарльз хаан болон гэр бүлийн бусад гишүүнтэйгээ харилцаагаа сэргээх хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ. Тэрбээр энэ тухайгаа GQ сэтгүүлд өгсөн ярилцлагадаа дурдсан байна.
Харри “Дэлхийд өөр олон асуудал байхад гэр бүлийн зөрчлөө үргэлжлүүлэх шаардлагагүй. Хамгийн чухал нь эвлэрэх” хэмээн ярьжээ. Тэрбээр өнгөрсөнд болсон зүйлсийг мартахад хэцүү ч урагшлах нь чухал гэдгийг онцлов.
Ханхүү Харри болон түүний эхнэр Меган Маркл нар 2020 онд хааны гэр бүлийн ахлах гишүүний үүргээс татгалзаж, АНУ-ын Калифорни мужид амьдрах болсон нь гэр бүлийн харилцаанд зөрчил үүсгэхэд нөлөөлсөн юм. Харригийн ах, угсаа залгамжлагч ханхүү Уильямтай харилцаа нь ч олон жилийн турш хөндий хэвээр байна.
Харригийн хэвлэлийн төлөөлөгч түүний ярилцлагадаа хэлсэн зарим үг гэр бүлийнхээ аль нэг гишүүнийг шүүмжлэх зорилготой байгаагүй, ерөнхий утгаар хэлсэн болохыг тайлбарлажээ.
Эх сурвалж: Reuters

Эрдэнэт-Овоо:
Дархан:
USD | 3589