Гэрэл зургийг MPA.mn

Санхүүгийн зохицуулах хорооны хуралдаанаар банк бус санхүүгийн байгууллагуудын (ББСБ) зээлийн хүү, шимтгэл, хураамжтай холбоотой зохицуулалтыг хэлэлцэж, холбогдох шийдвэр гаргалаа.

Санхүүгийн зохицуулах хорооны хяналт шалгалтаар технологид суурилсан, аппликейшнээр дамжуулан зээл олгодог зарим байгууллага Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийн 17.1-д заасан сарын 4.5 хувийн хүүгийн дээд хэмжээнээс хэтэрсэн хүүтэй зээл олгосон нь илэрчээ.

Иймд 2026 оны аравдугаар сарын 21-нээс эхлэн ББСБ-уудын сарын зээлийн хүүг тогтоосон дээд хэмжээ буюу 4.5 хувиас хэтрүүлэхгүй байхаар шийдвэрлэв. Уламжлалт барьцаат зээлийн сарын дундаж хүү 2.9 хувь байгаа аж.

Мөн ББСБ-ууд зээл олгох болон зээлийн мэдээлэлд өөрчлөлт оруулах бүрдээ холбогдох мэдээллийг Монголбанкны зээлийн мэдээллийн санд бодит цагийн горимоор шуурхай нийлүүлэхээр боллоо. Энэ нь иргэд олон зээл зэрэг авах, зээлийн давхардал үүсэх эрсдэлийг бууруулах зорилготой юм.

Зээлийн хүүгийн дээд хэмжээг зөрчсөн байгууллагад хуульд заасны дагуу хариуцлага хүлээлгэхээс гадна үйл ажиллагааг нь түдгэлзүүлэх, шаардлагатай тохиолдолд тусгай зөвшөөрлийг нь цуцлах хүртэл арга хэмжээ авна.

Түүнчлэн зээлийн үндсэн төлбөр, хүүгээс гадна иргэдэд санхүүгийн дарамт үүсгэдэг үйлчилгээний шимтгэл, хураамжийг зохицуулах зорилгоор холбогдох хууль тогтоомж, журамд нэмэлт, өөрчлөлт оруулахаар ажиллаж байна.

Эх сурвалж: СЗХ

#онцолсон, #ББСБ, #сзх,