Зургаан сарын өмнө “Tesla”-ийн хувьцаа эзэмшигчид гүйцэтгэх захирал Илон Маскд 56 тэрбум долларын урамшуулал олгохыг дэмжсэн ч шүүгч түүнийг ийм хэмжээний урамшуулал авах эрхгүй гэж үзжээ.
Делавэрийн шүүгч Каталин МакКормик нэгдүгээр сард мөн цалингийн багцыг хэт өндөр гэж үзэн хүчингүй болгож байсан ба даваа гарагийн шийдвэр нь хөрөнгө оруулагчдыг гайхшируулсан байна. “Tesla”-ийн удирдах зөвлөл Маскийг компанийн үйл ажиллагаанд оролцоотой байлгахын тулд асар их хэмжээний урамшуулал санал болгож байсан бөгөөд шүүхийн шийдвэрийн дараа Маск тус компанийг үргэлжлүүлэн удирдах эсэх нь тодорхойгүй болоод байна.
МакКормик мөн “Tesla” компанийг энэ хэргийг шүүхийн өмнө авчирсан өмгөөлөгчдөд 345 сая доллар төлөх ёстой гэж шийдвэрлэжээ. Энэ нь өмгөөлөгчдийн хүссэн тэрбум доллароос хамаагүй бага дүн аж.
“Tesla” шүүхийн мэдүүлэгтээ шүүгчид хандан Маскын урамшууллын талаар шийдвэрийг гаргахдаа компанийн хувьцаа эзэмшигчдийн зургадугаар сард гаргасан саналыг харгалзан үзэхийг хүссэн байна. “Tesla” болон түүний хувьцаа эзэмшигчид Маскыг тодорхой нөхцөлийг хангаж, зорилго, зорилтоо амжилттай биелүүлсэн тул урамшуулал авах эрхтэй гэж маргаж байгаа аж.
Тус компани анх 2017 онд Маскийн цалингийн багцыг боловсруулахдаа орлого болон зах зээлийн тодорхой зорилтод хүрсэн эсэхээс хамааран түүнд 12 төрлийн хувьцааны опцион өгөхөөр тохиролцсон юм. Хувьцаа эзэмшигчид энэ багцын дүнг 2018 онд баталсан боловч нэг хөрөнгө оруулагч урамшууллын хэмжээг шударга бус гэж үзэн нэхэмжлэл гаргаж байв.
Мөн Норвегийн төрийн баялгийн сан болон Калифорнийн багш нарын тэтгэврийн систем зэрэг нэр хүндтэй хувьцаа эзэмшигчид эсрэг санал өгсөн боловч хувьцаа эзэмшигчдийн дийлэнхийнх нь саналаар цалингийн багцыг зургадугаар сард баталсан.
Маск МакКормикийн сүүлийн шийдвэрт тэр даруй хариу өгөөгүй ч өнгөрсөн хугацаанд түүнийг шүүмжилж, бусад бизнес эрхлэгчдийг Делавэрээс хол байхыг уриалж ирсэн. Түүнчлэн Маск “Tesla”-ийн төв байрыг Калифорниас Техас руу нүүлгэсэн ч цалингийн багцын хэрэг нь Делавэрийн шүүх дээр үргэлжилсэн хэвээр байгаа юм.
Эх сурвалж: The Guardian

#Tesla, #илон маск, #урамшууллын багц, #Делавэрийн шүүгч Каталин МакКормик,