Хойд Солонгос үндсэн хуульд дайсагнагч улс гэж тодорхойлсон улсын эсрэг хууль ёсны арга хэмжээ авч, мягмар гарагт Өмнөд Солонгостой холбогддог авто зам, төмөр замын зарим хэсгийг дэлбэлсэн талаар “KCNA” агентлаг мэдээлсэн.
Ингэхдээ Өмнөд Солонгосыг үндсэн хуульдаа “дайсагнагч улс” гэж тодорхойлсон талаар дурдсан нь тус улсын үндэсний ассамблей үндсэн хуульдаа нэмэлт, өөрчлөлт оруулсныг илтгэж байна.
“Өмнөдөөс үе шаттайгаар бүрэн тусгаарлах” ажлын хүрээнд хоёр улсын хилийг холбосон авто зам, төмөр замын 60 метр хэсгийг бүрэн ашиглах боломжгүй болгосон гэж “KCNA” мэдээндээ өгүүлсэн.
Мөн энэ арга хэмжээг “БНАСАУ-ын үндсэн хуульд БНСУ-ыг дайсагнагч улс гэж тодорхой заасны дагуу авч буй зайлшгүй бөгөөд хууль ёсны арга хэмжээ” гэж нэрлэжээ.
Түүнчлэн цаашид өмнөд хилийг бүрмөсөн бэхжүүлэх алхмууд хийгдэнэ гэж Батлан хамгаалахын албан тушаалтнаас иш татан мэдээлсэн байна.
Өнгөрсөн нэгдүгээр сард тус улсын удирдагч Ким Сөүлийг коммунист дэглэмийг нь нуран унагаж, хилийн зурвасыг нь дахин тогтоохын тулд АНУ-тай тохиролцсон хэмээн буруутгаад, Өмнөдтэй нэгдэх асуудлыг үндсэн хуулиасаа хасахыг үндэсний ассамблейд уриалсан юм.
Хойд Солонгосын Ардын дээд хурал өнгөрсөн долоо хоногт хоёр өдөр хуралдсан бөгөөд энэ үеэр үндсэн хуульдаа өөрчлөлт оруулж, Өмнөд Солонгосыг “гол дайсан” хэмээн албан ёсоор тунхаглана гэж хүлээж байсан.
Гэвч төрийн хэвлэлүүд энэ талаар мэдээлээгүй тул үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудлыг хойшлуулсан байж магадгүй гэж ажиглагчид таамаглаж байв.
Өмнөд Солонгосын хувьд хоёр улсыг нэгтгэх бодлогоосоо ухрахгүй боловч хэрэв Хойд Солонгос түрэмгийлбэл хүчтэй хариу арга хэмжээ авна гэж анхааруулаад байгаа.
Өнгөрсөн жил талууд 2018 онд байгуулсан цэргийн хурцадмал байдлыг намжаах гэрээг хүчингүй болсон гэж зарласнаас хойш Солонгосын хойгт нөхцөл байдал улам хурцадмал болж байна.
Сүүлийн өдрүүдэд Умардын зүгээс дайсагнасан мэдэгдэл удаа дараа хийсэн. Тухайлбал, Өмнөдийг Пхеньян руу нисгэгчгүй онгоц илгээсэнд буруутгаад, хатуу хариу арга хэмжээ авахаа амласан.
Эх сурвалж: Reuters

#Өмнөд Солонгос, #Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт, #Хойд солонгос, #дайсагнагч улс,