Өчигдөр Өмнөд Солонгос, АНУ, Японы ахлах дипломатууд Хойд Солонгосыг Солонгосын хойгийн хурцадмал байдлыг зориудаар хурцатгаж байгааг эрс зэмлэн буруушааж, өдөөн хатгалгад хариу үйлдэл үзүүлэхийн тулд гурван талын зохицуулалтаа эрчимжүүлэхээ амлав.
Өмнөд Солонгосын Гадаад хэргийн нэгдүгээр дэд сайд Ким Хонг-кюн, АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын орлогч Курт Кэмпбелл, Японы ГХЯ-ны дэд сайд Масатака Окано нар Сөүл хотноо уулзаж, Солонгосын хойгт үүсээд буй хурцадмал байдлын талаар хэлэлцсэнийхээ дараа хамтарсан мэдэгдэл хийжээ.
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун нэгдэх зорилгоо орхиж, Өмнөдийг өөрийн дэглэмийн “гол дайсан” хэмээн зарласны дараа Өмнөдтэй харилцаагаа бүрмөсөн таслах амлалтаа нотлохын тулд хил дамнасан замуудыг дэлбэлснээс хойш нэг өдрийн дараа гурван талт хэлэлцээр боллоо.
Умардын тал Өмнөдийг Пхеньяны тэнгэрт нисгэгчгүй онгоц илгээсэнд буруутгаж, дахин нисгэгчгүй онгоц илгээвэл “аймшигт гамшиг” нүүрлэхийг анхааруулсны дараа дэлбэрэлт болсон нь Солонгосын хойгийн хурцадмал байдлыг улам хурцатгасан юм.
“Бид Хойд Солонгосын цөмийн болон пуужингийн заналхийллээ үргэлжлүүлж, Солонгос хоорондын хуурай замыг бүрэн тасалж, нисгэгчгүй онгоц нэвтэрсэн тухай мэдэгдлийг хурцадмал байдал үүсгэх зорилготой санаатай үйлдэл гэж үзэн хатуу зэмлэн буруушааж байна” гэж Ким хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдэв.
“Бид Хойд Солонгосын өдөөн хатгалгад хатуу хариу өгөхийн тулд Өмнөд Солонгос, АНУ-ын батлан хамгаалахын нэгдсэн байр суурийг баримталж, мөн АНУ, Японтой гурван талт нягт уялдаа холбоотой аюулгүй байдлын хамтын ажиллагааг бэхжүүлэхээр тохиролцсон” гэж үргэлжлүүлэн хэлжээ.
Харин Кэмпбелл АНУ болон түүний холбоотнууд Умардын хийсэн өдөөн хатгасан алхмуудад “цочирдсон” гэж хэлээд, “Солонгосын хойгийн ирээдүйн талаарх АНУ-ын байр суурь БНСУ-ын байр суурьтай бүрэн нийцэж байгаа. Бид Солонгосын хойгийг эцэст нь энхийн замаар нэгтгэхийг дэмжиж байна” гэж хэлсэн байна.
Дипломатууд мөн энэ оныг дуустал гурван улсын удирдагчдын хооронд дахин гурван талт дээд хэмжээний уулзалт зохион байгуулахыг эрмэлзэж байгаагаа илэрхийлж, гурван талт хамтын ажиллагааны хүрээг улам боловсронгуй болгохын тулд хүчин чармайлтаа үргэлжлүүлэхээр тохиролцсон гэв.
Гурван улсын удирдагчид 2023 оны наймдугаар сард Кэмп Дэвидэд болсон гурван талт дээд хэмжээний уулзалтын үеэр хамтын ажиллагааны шинэ үеийг нээж байгаагаа зарласан юм.
Эх сурвалж: Yonhap

#АНУ, #Өмнөд Солонгос, #Хойд солонгос, #Япон,