Пакистан


158
Пакистаны баруун өмнөд Балучистан мужид аюулгүй байдлын ажилтнууд болон тэдний гэр бүлийнхнийг тээвэрлэж явсан галт тэрэг халдлагад өртсөний улмаас багадаа 24 хүн амь үрэгдэж, 70 орчим хүн шархадсан байна.
146
Пакистан, Афганистаны хил дээрх мөргөлдөөн хурцдаж байна. Даваа гарагт Пакистаны цэргийн хүчин Афганистаны Кунар мужийн Асадабад хот руу их буу болон пуужингаар халдсаны улмаас дөрвөн хүн амиа алдаж, 70 орчим хүн шархадсан тухай Талибаны Засгийн газраас мэдээллээ.
221
Ойрхи Дорнодын зөрчлийг намжаах хэлэлцээнд Иран улсыг оролцуулж чадна гэдэгт итгэж байгаагаа Пакистан илэрхийллээ. Исламабадын өндөр албан тушаалтан эх сурвалжийн мэдээлж буйгаар, Иран энэ асуудлаар нааштай хариу өгч буй аж.
184
Хар тамхины хамааралтай иргэдийг эмчилдэг, нөхөн сэргээх эмнэлэг рүү Пакистан агаараас цохилт өгч, олон зуун хүний аминд хүрсэн гэж Афганистаны эрх баригчид мэдэгдлээ.
453
Пакистан улс Афганистаны томоохон хотууд дахь “Талибан”-ы объектуудыг онилон агаар болон газраас цохилт өгсөн талаар хоёр улсын албаны эх сурвалжууд мэдээлэв.
265
Харин Пакистаны албаныхны мэдээлснээр, Афганистаны тал баруун хойд уулархаг бүс дэх хилийн постууд руу гал нээснээр хоёр тал хоёр цаг гаруй буудалцаж, улмаар Исламабад хариу арга хэмжээ авчээ.
316
Пакистаны баруун өмнөд нутгийн Балочистан мужид салан тусгаарлагч зэвсэгт бүлэглэлүүд халдлага үйлдэж, үймээн дэгдээлээ. Гурван өдөр үргэлжилсэн мөргөлдөөний улмаас 58 хүн нас барсан бөгөөд Засгийн газар тэрэг, дрон ашиглаж, зарим хотод хяналтаа тогтоогоод байна.
184
Пакистаны нийслэл Исламабад хотод мягмар гарагт амиа золиослогч халдлага үйлдсэний улмаас 12 хүн амь үрэгдэж, 27 хүн шархаджээ. Сүүлийн арван жилд тус улсын нийслэлд гарч буй анхны халдлагын дараа Батлан хамгаалахын сайд Хаважа Мухаммад Асиф “Бид бэлэн байдалд шилжлээ” хэмээн мэдэгдэв.
336
Пакистан, Афганистаны хооронд долоо хоногийн турш үргэлжилсэн хилийн мөргөлдөөний дараа талууд гал зогсоох гэрээ байгуулахаар тохиролцлоо.
303
Пакистан, Афганистан хоёр улсын хилд мөргөлдөөн гарч, харилцан агаарын цохилт өгсөний дараа 48 цагийн хугацаанд гал түр зогсоохоор тохиролцлоо.
443
Пакистан, Афганистаны хил орчимд мөргөлдөөн гарч, хэдэн арван цэрэг, зэвсэглэсэн этгээдүүд амиа алдсан байна.
369
Пакистаны зүүн бүсийг хамарсан хүчтэй үерийн улмаас Пенжаб мужид хоёр сая гаруй хүнийг нүүлгэн шилжүүлсэн тухай эрх баригчид мэдээллээ.
288
Пакистаны Пенжаб мужид үерийн гамшиг нүүрлэж, ойролцоогоор 200,000 хүнийг аюулгүй бүс рүү нүүлгэн шилжүүлж байна.
482
Өнгөрсөн дөрөвдүгээр сарын 22-нд  Кашмирын Пахалгам хотын ойролцоо болсон халдлагыг зохион байгуулсан зэвсэгт гурван этгээд бүгдээрээ Пакистаны иргэд байсан гэж Энэтхэгийн Үндэсний мөрдөн шалгах газар (NIA) мэдэгдлээ.
436
Энэ сарын эхээр Кашмирт гарсан халдлагын улмаас харилцан довтолж, зөрчилдөөд байсан Энэтхэг, Пакистаны зэвсэглэлийн өрсөлдөөний гол талбар дрон болж байна.
407
Хэрэв дахин террорист халдлага гарвал Пакистан дахь террористуудыг онилон дахин довтолно гэдгээ Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди  анхаарууллаа.
478
Ташрамд, Кашмир дахь салан тусгаарлагч хөдөлгөөний ард 1989 оноос Пакистан байдаг гэж Дели үздэг бол Исламабад зөвхөн ёс суртахууны, улс төрийн болон дипломат дэмжлэг үзүүлдэг гэж мэдэгдсээр ирсэн юм.
458
Энэтхэгийн “Сэндүр” ажиллагааны  хүрээнд хийсэн агаарын цохилтод Пакистан хариу өгч, сөргөлдөөн хурцадмал байдалд хүрлээ.
454
Кашмирт аялж явсан иргэд рүү зэвсэгт этгээдүүд гал нээж, 26 хүний амийг авсан халдлагын дараа Энэтхэг, Пакистаны харилцаа хурцдах төлөвтэй болов. Пакистан Энэтхэгийн иргэдэд олгож байсан визийн хөтөлбөрөө даруй зогсоож, зарим дипломатчийг нутаг буцаан, агаарын орон зайгаа тус улсын нислэгүүдэд хаах шийдвэр гаргалаа.
401
Хэт халууны улиралд ус болон цахилгааны хэрэглээ нэмэгдэж, эрчим хүчний хомсдол үүсээд буй тул зарим бүс нутагт галт тэрэгний хөдөлгөөнийг хязгаарлахад хүрлээ.
Цааш үзэх