Өнгөрсөн дөрөвдүгээр сарын 22-нд Кашмирын Пахалгам хотын ойролцоо болсон халдлагыг зохион байгуулсан зэвсэгт гурван этгээд бүгдээрээ Пакистаны иргэд байсан гэж Энэтхэгийн Үндэсний мөрдөн шалгах газар (NIA) мэдэгдлээ. Уг этгээдүүд нь НҮБ-аас террорист хэмээн зарлаж, хориг тавьсан “Лашкар-е-Тайба” бүлэглэлд харьяалагддаг болохыг ч мөн тэд тогтоосон байна.
Цагдаагийн байгууллагаас гаргасан ам зургууд дээрх хоёр этгээдийг Пакистаны, нэгийг нь орон нутгийн иргэн гэж өмнө нь мэдээлж байсан ч энэ мэдээлэл худал болох нь тогтоогдсон аж.
Мөн хэрэг үйлдэхэд тусалсан нутгийн хоёр иргэнийг цагдаа нар баривчилсан бөгөөд мөрдөн шалгалт үргэлжилж байна. Пакистан уг мэдэгдэлд одоогоор тайлбар хийгээгүй ч халдлагад оролцоогүй гэдгээ өмнө нь илэрхийлсээр ирсэн.
Халдлагын улмаас 26 хүн амиа алдсаны олонх нь жуулчид байсан бөгөөд хэргийн улмаас Энэтхэг, Пакистаны харилцаанд хурцадмал байдал үүсэж, мөргөлдөөн гарсан билээ.
Халдлага гарснаас хойш Энэтхэгийн аюулгүй байдлын албаныхан бүс нутагт эрэн сурвалжлах ажиллагаа явуулж, мянга мянган хүнийг байцаасан ч гурван сэжигтнийг одоо хүртэл бариагүй байна.
Эх сурвалж: BBC

#Дэлхийн мэдээ, #Пакистан, #Пахалгамын халдлага,

Эрдэнэт-Овоо:
Дархан:
USD | 3555