Энэтхэг, Пакистаны хооронд үүссэн хурцадмал байдлыг цаашид хэрхэх тухай хоёр улсын батлан хамгаалахын удирдах албан тушаалтнууд хэлэлцээ хийнэ хэмээн Дели мэдэгдлээ. Кашмирт болсон халдлагын дараа хоёр тал нэг нэгнийхээ цэргийн бааз руу пуужин, дроноор довтолж, үүний улмаас энгийн иргэд амиа алдсан юм. Хэдэн өдрийн турш үргэлжилсэн энэхүү хурцадмал байдал өнгөрсөн амралтын өдрүүдээр түр намжаад буй.
Зөрчилд цэг тавьж, асуудлыг тайван замаар шийдэхийг АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп уриалж, АНУ дипломат оролдлого хийсний эцэст хоёр тал галаа зогсоосон. Гэхдээ зөрчлийг цаашид хэрхэн шийдэхийг хоёр тал дахин хэлэлцэж, нэг цэгт хүрэх шаардлагатай хэвээр байгаа юм. Зөрчлийг намжаахад зүтгэл гаргасан гэж Пакистан АНУ-д талархал илэрхийлээд буй ч холбоотой асуудлаа зөвхөн хоёр улс шууд хэлэлцээрээр шийдэх ёстой гэж Энэтхэг үзсээр байна.
Ташрамд, Кашмир дахь салан тусгаарлагч хөдөлгөөний ард 1989 оноос Пакистан байдаг гэж Дели үздэг бол Исламабад зөвхөн ёс суртахууны, улс төрийн болон дипломат дэмжлэг үзүүлдэг гэж мэдэгдсээр ирсэн юм.
Эх сурвалж: CNN

#Дэлхийн мэдээ, #Пакистан, #Энэтхэг,

Эрдэнэт-Овоо:
Дархан:
USD | 3555