Пакистан, Афганистаны хооронд долоо хоногийн турш үргэлжилсэн хилийн мөргөлдөөний дараа талууд гал зогсоох гэрээ байгуулахаар тохиролцлоо. Пакистаны Батлан хамгаалах сайд Кхавжа Мухаммад Асифын мэдээлснээр, хоёр улсын төлөөлөгчид энэ сарын 25-нд Туркийн Истамбулд дахин уулзаж, гэрээний нарийн заалтууд болон бусад асуудлуудыг хэлэлцэх аж. Афганистаны эрх баригч Талибан бүлэглэлийн төлөөлөгч Забихулла Мухажид энэ талаар хоёр тал үр дүнтэй хэлэлцээрт хүрсэн гэж мэдэгдэв. Хоёр улсын хилийн мөргөлдөөнд хэдэн арван хүн амиа алдаж, 100 гаруй хүн гэмтсэн юм. 

Эх сурвалж: Reuters

#афганистан, #Пакистан,