Гэрэл зургийг REUTERS агентлагийн онцгой эрхтэйгээр нийтлэв.

Пакистан, Афганистаны хил дээрх мөргөлдөөн хурцдаж байна. Даваа гарагт Пакистаны цэргийн хүчин Афганистаны Кунар мужийн Асадабад хот руу их буу болон пуужингаар халдсаны улмаас дөрвөн хүн амиа алдаж, 70 орчим хүн шархадсан тухай Талибаны Засгийн газраас мэдээллээ. 

Талибаны хэвлэлийн төлөөлөгч Хамдулла Фитратын мэдэгдсэнээр, уг халдлага нь энгийн иргэдийн орон сууц болон Сайед Жамалуддин Афганы нэрэмжит их сургуулийг онилсон бөгөөд хохирогчид дунд 30 орчим оюутан, эмэгтэйчүүд болон хүүхдүүд байсан гэнэ.  Талибаны тал энэхүү халдлагыг энгийн иргэд болон боловсролын байгууллагыг онилсон дайны гэмт хэрэг хэмээн эрс буруушааж байна. 

Харин Пакистан уг мэдэгдлийг эрс няцааж, тус улс зөвхөн Афганистанд орогнож буй террорист бүлэглэлийн дэд бүтцийг устгах зорилгоор ажиллагаа явуулсан гэсэн байр суурь илэрхийлжээ. Хоёр улсын энэхүү мөргөлдөөн нь Хятадын зуучлалаар Өрөмчид болж буй энхийн хэлэлцээг тасалдуулж магадгүй байна. 

Эх сурвалж: Reuters 

#афганистан, #Пакистан,