Энэтхэгийн “Сэндүр” ажиллагааны  хүрээнд хийсэн агаарын цохилтод Пакистан хариу өгч, сөргөлдөөн хурцадмал байдалд хүрлээ.

Тавдугаар сарын 7-ны шөнө Энэтхэгийн зэвсэгт хүчин Пакистаны хяналтад байдаг Жамму,  Кашмир мужийн нутаг дэвсгэрт пуужингаар харвасан нь сүүлийн 50 жилд болсон хамгийн том агаарын довтолгоо болсон юм. Үүний хариуд Пакистаны Агаарын цэргийн хүчин хариу арга хэмжээ авч, Энэтхэгийн таван сөнөөгч онгоцыг устгасан байна. Ерөнхий сайд Шахбаз Шариф “Энэтхэгийн өдөөн хатгасан энэ үйлдэлд

Пакистан эрс, шийдэмгий хариу өгөх бүрэн эрхтэй” хэмээн мэдэгдэж, шаардлагатай тохиолдолд нэмэлт хариу арга хэмжээ авахыг ч онцлов. Энэтхэгийн цохилт Пакистаны хяналтад байдаг  Котли, Бахавалпур, Музаффарабад хотуудад тусаж, 24 хүн амь үрэгдэж, 46 хүн шархадсан бөгөөд хохирогчдын дунд хүүхдүүд, энгийн иргэд байсан тухай Пакистан мэдээлсэн. Харин Энэтхэгийн тал зөвхөн террористуудыг устгасан гэж мэдэгдэж, 17 хүн амиа алдаж, 60 хүн шархадсан гэсэн юм.

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп хурцадмал байдлыг намжаахыг уриалж, “Тэд зуун зуун жилийн турш тэмцэлдэж ирсэн, энэ удахгүй  намжих байх гэж найдаж байна” гэжээ. Харин Хятадын Гадаад хэргийн яам хоёр орныг бүс нутгийн тайван, тогтвортой байдлыг хадгалахад анхаарахыг уриалсан бол ОХУ энхийн замаар асуудлыг шийдвэрлэхийг уриаллаа. 

Эх сурвалж: CNN 

#Пакистан, #Энэтхэг,