Пакистан, Афганистаны хил орчимд мөргөлдөөн гарч, хэдэн арван цэрэг, зэвсэглэсэн этгээдүүд амиа алдсан байна. Афганистанд талибууд засаглаж эхэлснээс хойш гарч буй хамгийн том хэмээгдэж буй энэхүү мөргөлдөөний үеэр 23 цэрэг эрсэдсэн тухай Пакистан мэдэгдлээ.
Энэ сарын 9-ний өдөр Пакистан Кабул болон зүүн Афганистан дахь нэгэн зах руу агаараас цохилт өгсөн бөгөөд талибууд үүнд хариу арга хэмжээ авснаа мэдэгдэж буй. Харин пакистанчууд агаараас ямар нэгэн цохилт өгсөн гэх мэдээлэл өгөөгүй, өөрөөр хэлбэл талибуудын мэдэгдлийг баталгаажуулаагүй байгаа юм. Улмаар Пакистаны хилийн застав руу талибууд гал нээснээр зэвсэгт мөргөлдөөн хурцдаад байна.
Хилийн мөргөлдөөний улмаас Пакистан 2600 км урт хилээ хааж, зорчих хөдөлгөөнийг бүрэн хаагаад байгаа бөгөөд харуул хамгаалалтаа сайжруулах арга хэмжээ авч байна.
Эх сурвалж: Reuters

#афганистан, #Пакистан,

Эрдэнэт-Овоо:
Дархан:
USD | 3555