Хэрэв дахин террорист халдлага гарвал Пакистан дахь террористуудыг онилон дахин довтолно гэдгээ Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди  анхаарууллаа.

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын зуучлалаар хоёр улс гал зогсоохоор тохиролцсоны  дараа тэрбээр ийнхүү мэдэгдэж, халдлага гарч байгаа тохиолдолд Пакистантай худалдаа хийх, хэлэлцэж тохиролцох аргагүй гэж цаашдын харилцааны нөхцөлөө зарлав.

Үүнээс өмнө хоёр улсын батлан хамгаалахын өндөр албан тушаалтнууд утсаар ярьж, дахин бие бие рүүгээ гал нээхгүй, мөн хил орчмын бүсийн  цэргүүдийг нэн даруй цөөлөх арга хэмжээ авахаар тохиролцсон байна.

Хоёр улс ийнхүү гал зогсоохоор тохиролцсоны дараа Пакистаны олон улсын бондын үнэ 5.7 центээр өссөн,  мөн ОУВС Пакистанд 1.4 тэрбум ам.долларын шинэ зээл баталснаа мэдэгдлээ. Түүнчлэн Энэтхэгийн Nifty 50 индекс 3.8 хувиар өссөн нь 2021 оны хоёрдугаар сараас хойших хамгийн өндөр өсөлт байв.

Эх сурвалж: Reuters

#онцолсон, #Пакистан, #Н.Моди,