Энэ сарын эхээр Кашмирт гарсан халдлагын улмаас харилцан довтолж, зөрчилдөөд байсан Энэтхэг, Пакистаны зэвсэглэлийн өрсөлдөөний гол талбар дрон болж байна. Хоёр тал дөрвөн өдрийн турш бие бие рүүгээ довтолсны дараа АНУ-ын зуучлалаар гал зогсоохоор тохиролцсон юм. Гэвч хоёр улс цаашид байлдааны зориулалтын дрон зохион бүтээх, үйлдвэрлэхэд их хэмжээний хөрөнгө оруулах төлөвтэйг судлаачид онцолж байна. 

Тухайлбал, Энэтхэг дотоодын компаниудаа дэмжих бодлого баримталж, ойрын 1-2 жилийн хугацаанд 470 сая ам.доллар хүртэлх хөрөнгө оруулалт хийхээр болсныг Дрон үйлдвэрлэгчдийн холбооны тэргүүн мэдэгдэв. Энэ нь зөрчил гарахаас өмнөх үеийн худалдан авалтаас даруй гурав дахин нэмэгдсэн үзүүлэлт юм. Ингэхдээ тэд дотоодын дрон технологио илүү хөгжүүлж, байлдааны зориулалттай "suicide drone" буюу байн дээрээ эргэлдэж байгаад дэлбэрдэг техникүүдээ хөгжүүлэхэд түлхүү анхаарч буй аж. 

Харин Пакистан Улс Хятад, Турктэй хамтын ажиллагаагаа өргөжүүлэн дотоодын дрон үйлдвэрлэлээ тэлэх төлөвтэй. Тухайлбал, тэд дроноо дотооддоо илүү хурдан буюу хоёр гурван хоногийн дотор угсрах чадамжтай болж байгаа юм. Сүүлд гарсан зөрчлийн үеэр Пакистан 300-400 дроноор Энэтхэг рүү довтолсноос хүчин чадлынх нь баримжааг авч болохоор байна.
Дрон нь хямд өртөгтэй, эрсдэл багатай зэвсэг боловч үйлдвэрлэл нь лити батерей, соронз зэрэг түүхий эдээс хэт хараат байдаг бөгөөд энэ салбарын гол нийлүүлэгч нь одоогоор Хятад байна.

Эх сурвалж: Reuters 

#Дэлхийн мэдээ, #Пакистан, #Энэтхэг, #байлдааны дрон,