Кашмирт аялж явсан иргэд рүү зэвсэгт этгээдүүд гал нээж, 26 хүний амийг авсан халдлагын дараа Энэтхэг, Пакистаны харилцаа хурцдах төлөвтэй болов. Пакистан Энэтхэгийн иргэдэд олгож байсан визийн хөтөлбөрөө даруй зогсоож, зарим дипломатчийг нутаг буцаан, агаарын орон зайгаа тус улсын нислэгүүдэд хаах шийдвэр гаргалаа. 

Энэтхэгийн цагдаагийн байгууллагаас мэдээлснээр, халдлагад сэжиглэгдэж буй дөрвөн хүний хоёр нь Пакистаны иргэн, нэг нь Кашмир нутгийн хүн гэнэ. Харин Пакистан энэ асуудлыг эрс няцааж, гэмт этгээдүүдийг өөрсдийнх нь иргэд гэх баттай нотолгоо байхгүйг онцлов. 

Одоогоор Энэтхэгийн Засгийн газар Пакистантай харилцах хэд хэдэн дипломат арга хэмжээг авсан бөгөөд тэдгээрийн нэг нь хоёр орныг холбодог Аттари-Вага боомтыг шууд хаах шийдвэр байв. Мөн Пакистаны иргэдэд виз олгох бүх үйлчилгээг даруй зогсоосон байна. Хариуд нь Пакистан ч Энэтхэгтэй худалдаагаа зогсоож, агаарын нислэгүүдийг цуцлан, Исламабад дахь Элчин сайдын яаманд ажиллаж буй дипломатчдын тоог 30 болгон цөөрүүлж, батлан хамгаалах зөвлөхүүдийг энэ сарын 30-наас өмнө нутаг буцахыг шаарджээ.
Түүнчлэн 60 жилийн түүхтэй Инд мөрний ус хуваах гэрээг цуцална хэмээн Энэтхэгийн зүгээс мэдэгдсэнд Пакистан эрс эсэргүүцэж “Усны урсгалыг хаах аливаа оролдлогыг дайн гэж үзнэ” хэмээн мэдэгдлээ.

Халдлагатай холбоотойгоор Кашмир даяар 1500 орчим хүнийг баривчилж, байцааж байгаа бөгөөд хэрэгтэй холбоотой мэдээлэл өгсөн хүнд хоёр сая рупи буюу 23,000 ам.долларын шагнал амлаад байна. 

Эх сурвалж: BBC 

#онцолсон, #Дэлхийн мэдээ, #Пакистан, #Энэтхэг, #Кашмирт болсон халдлага,