Пакистан улс Афганистаны томоохон хотууд дахь “Талибан”-ы объектуудыг онилон агаар болон газраас цохилт өгсөн талаар хоёр улсын албаны эх сурвалжууд мэдээлэв.
Пакистаны аюулгүй байдлын эх сурвалжуудын мэдээлснээр,  тэд Кабул, Кандагар, Пактия муж дахь цэргийн албаны байр, постуудыг онилон пуужингаар довтолсон байна.  
Афганистаны “Талибан”-ы захиргаа Пакистаны цэргийн байгууламжуудыг мөн онилон хариу цохилт өгсөн хэмээн мэдэгдэв. Довтолгоонд хоёр тал хоёулаа  их хэмжээний хохирол амссан гэж мэдээлж буй ч гаргасан тоо баримтууд нь хоорондоо зөрүүтэй байгаа юм. 

Гэрэл зургийг REUTERS агентлагийн онцгой эрхтэйгээр нийтлэв.

“Тэвчээр алдарлаа. Одоо бидний хооронд нээлттэй дайн өрнөж байна” гэж Пакистаны Батлан хамгаалахын сайд Хаважа Мухаммад Асиф довтолгооны талаар мэдэгдээд буй.
Кабул, Исламабадын харилцаа  удаан хугацаанд хурцадмал байсаар ирсэн. Пакистаны зүгээс Афганистан хил дамнан халдлага үйлддэг зэвсэгт бүлэглэлүүдийг нутагтаа байлгадаг гэж буруутгадаг бол “Талибан” уг мэдэгдлийг няцаасаар байна.
Үүний өмнө буюу өчигдрөөс Пакистан, Афганистаны хил дагуу зөрчил хурцдаж, харилцан гал нээснээр мөргөлдөөн хурцдаад байсан юм. 

Эх сурвалж: Reuters 

#афганистан, #Пакистан,