Пакистаны нийслэл Исламабад хотын Пакистаны Анагаахын шинжлэх ухааны хүрээлэнгийн (PIMS) эмнэлгийн эх, хүүхдийн тасагт Лхагва гарагийн өглөө гал гарч, 14 нярай амиа алдсан талаар эрх баригчид мэдээллээ.

Гэрэл зургийг REUTERS агентлагийн эрхтэйгээр нийтлэв.
Гал эмнэлгийн гуравдугаар давхарт байрлах нярайн тасагт өглөөний 06:45 орчимд гарсан байна. Анхны мэдээллээр агааржуулалтын системийн гэмтэл, компрессорын дэлбэрэлт галын шалтгаан байж болзошгүй гэж үзэж байгаа ч эцсийн дүгнэлт гараагүй байна.
Тухайн үед тасагт 15 нярай байсан бөгөөд нэг хүүхдийг аварчээ. Гал сөнөөгчид шуурхай ажиллаж, галыг бүрэн унтраасан аж.
Пакистаны Ерөнхий сайд Шехбаз Шариф эмгэнэл илэрхийлж, галын шалтгаан болон эмнэлгийн аюулгүй байдлын нөхцөлийг тогтоох яаралтай мөрдөн шалгах ажиллагаа явуулахыг үүрэг болгожээ. Мөн буруутай этгээдүүдийг тогтоож, хариуцлага тооцохыг шаардсан байна.

Эх сурвалж: Reuters

#Пакистан, #Исламабадын эмнэлэг,

Эрдэнэт-Овоо:
USD | 3586