Засгийн газрын хуралдаанаас гаргасан зарим шийдвэрийг танилцууллаа.

Энэ үеэр Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн танхимын сургалтыг хэрхэн зохион байгуулах талаар мэдээлэл хийлээ.

Тэрбээр "Сурагчдын өвлийн амралтыг долоо хоногоор сунган хоёрдугаар сарын 14-нөөс танхимаар болон цахимаар хичээллүүлэх шийдвэр гаргалаа. Энэ нь нийслэлд хамаатай юм. Харин ногоон бүс болсон хөдөө, орон нутагт 100 хувь танхимын сургалтаар хичээллэх боломжтой гэж үзэж байна.

Хоёрдугаар сарын 28-наас 100 хувь танхимаар хичээллүүлэх үүргийг надад өгсөн. Ийнхүү танхимын сургалтыг хойшлуулж буй учир нь Омикрон хувилбарын оргил үе таарч байгаатай холбоотой юм.

Их дээд сургуулийн үйл ажиллагаа хоёрдугаар сарын 7-ноос цахимаар эхлэнэ.

Нэг зүйлийг уриалмаар байна. Хэрвээ хоёрдугаар сарын 14-нд хичээл сургалтыг эхлүүлэхийг хүсэж байгаа бол Цагаан сараа гэр бүлийн орчинд аль болох хязгаартайгаар баярлаасай гэж хүсэж байна. Дахиад хичээл сургуулийн асуудал хойшлох эрсдэл ч бий" гэлээ.

#онцолсон, #live, #БШУ-ны сайд Л.Энх-Амгалан, #Засгийн газрын ээлжит хуралдаан,