Лос Анжелес-2028 зуны Олимпын наадмын эрхийн оноо олгох олон улсын цуврал тэмцээний нэг болох “Будапешт Их Дуулга-2026” тэмцээн Унгар улсад эхэллээ.

Тэмцээний эхний өдөр Монголын баг тамирчид амжилттай оролцож, хоёр медаль хүртлээ.

Эмэгтэйчүүдийн -48 кг-ын жинд Олимпын мөнгөн медальт, Дэлхийн аварга, Монгол Улсын гавьяат тамирчин Б.Баасанхүү хүрэл медаль хүртсэн бол эрэгтэйчүүдийн -66 кг-ын жинд ОУХМ Ө.Бямбасүрэн мөнгөн медалийн эзэн болжээ.

Мөн эмэгтэйчүүдийн -48 кг-ын жинд медаль хүртсэн Б.Баасанхүүд Монгол Улсаас Унгар Улсад суугаа Элчин сайд Н.Энхтайван шагналыг нь гардуулж, тэмцээнд оролцож буй Монголын нийт тамирчдад амжилт хүсэж, гарын бэлэг гардуулсан байна.

Ийнхүү Монголын жүдочид “Будапешт Их Дуулга-2026” тэмцээний эхний өдрийг нэг мөнгө, нэг хүрэл медальтайгаар амжилттай өндөрлүүллээ.

#онцолсон, #Будапешт их дуулга-2026,