17 жилийн дараа Оюу толгойн хувь нийлүүлэгчдийн гэрээнд өөрчлөлт орлоо.

Монгол Улсын Засгийн газар болон “Рио Тинто” компани Оюу толгойн хувь нийлүүлэгчдийн асуудлаарх хэлэлцээний хүрээнд менежментийн үйлчилгээний зардлыг бууруулах, хувь нийлүүлэгчдийн зээлийн хүүг бууруулах талаар тохиролцоонд хүрчээ. Талууд өнөөдөр уг тохиролцоог албажуулж, холбогдох гэрээ, баримт бичгүүдэд гарын үсэг зурсан байна. Мөн “Оюу толгой” компанийн ногдол ашгийг 2027 онд хувь нийлүүлэгчдэд хүртээхэд хамтран ажиллахаа талууд баталгаажуулжээ.
“Оюу толгой” компанийн Гүйцэтгэх захирал С.Мөнхсүх энэ талаар “Энэ ахиц дэвшил нь нэг талын бус, хамтын хүчин чармайлт. Харилцан итгэлцэл, нээлттэй яриа хэлэлцээ, шийдэлд төвлөрсөн хамтын ажиллагааны үр дүнд өнөөдрийн энэ алхам бодит ажил болж чадлаа” хэмээн онцоллоо. Ингэснээр Оюу толгойн хувь нийлүүлэгчдийн гэрээнд 17 жилийн дараа Монголын талын өгөөжийг нэмэгдүүлэх чиглэлээр тодорхой өөрчлөлтүүд албажиж байна.
Рио Тинтогийн Гүйцэтгэх захирал Саймон Троттын хэлсэн үг