Монголын Хуульчдын холбооны Эвлэрүүлэн зуучлалыг дэмжих хорооноос “Эмнэлгийн маргаан шийдвэрлэх ажиллагаанд эвлэрүүлэн зуучлалын тогтолцоог ашиглах хэрэгцээ, шаардлага /Эрүүл мэндийн ажилтны тухай хуулийн төслийн жишээн дээр/” сэдэвт ээлжит өглөөний уулзалтыг өнөөдөр зохион байгууллаа.

Уулзалтыг Эвлэрүүлэн зуучлалыг дэмжих хорооны Тэргүүн Д.Түмэнжаргал нээж, зочноор МУИС-ийн Хууль зүйн сургуулийн багш Д.Ганхүрэл, Б.Баялагмаа нар оролцсон.
Тодруулбал, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн багш Д.Ганхүрэл “Эмнэлгийн маргааныг шийдвэрлэж буй зарим орнуудын туршлага” сэдвээр илтгэл тавьж, эмнэлгийн маргааныг шийдвэрлэх чиглэлээр бусад улс оронд хэрэгжүүлж буй зохицуулалт, туршлагын талаар мэдээлэл өглөө. Харин МУИС-ийн Хууль зүйн сургуулийн багш Б.Баялагмаа “Эмнэлгийн маргаан шийдвэрлэх ажиллагааны онцлог” сэдвээр илтгэл тавьж, эрүүл мэндийн ажилтантай холбоотой маргааны онцлог, түүнийг шийдвэрлэх ажиллагаанд эвлэрүүлэн зуучлалын аргыг ашиглах боломжийн талаар танилцуулсан юм.
Уулзалтаар эрүүл мэндийн салбарт үүсэж буй маргааныг үр дүнтэй, шуурхай шийдвэрлэхэд эвлэрүүлэн зуучлалын тогтолцоог ашиглах боломж, хэрэгцээ, эрх зүйн зохицуулалтын талаар санал солилцсоны зэрэгцээ эмнэлгийн маргааныг эвлэрүүлэн зуучлалын журмаар шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлэх хэрэгцээ, шаардлага байгааг онцоллоо.

Түүнчлэн Эвлэрүүлэн зуучлал нь маргаантай талуудын харилцан зөвшилцөлд хүрэх боломжийг нэмэгдүүлж, маргааныг шүүхийн бус аргаар, шуурхай, уян хатан, зардал багатайгаар шийдвэрлэх ач холбогдолтой. Тиймээс эрүүл мэндийн салбарын онцлогт нийцсэн эвлэрүүлэн зуучлалын зохицуулалтыг боловсронгуй болгох нь эмнэлгийн тусламж, үйлчилгээтэй холбоотой маргааныг шийдвэрлэх нэгэн чухал механизм болох талаар ярилцсан юм.
Энэ удаагийн өглөөний уулзалтын үеэр Эвлэрүүлэн зуучлалыг дэмжих хорооны Удирдах Зөвлөлийн гишүүн Э.Цолмон, В.Болормаа, Ц.Санжаалхам нар 2026 оны наймдугаар сарын 23-28-ны өдрүүдэд Сингапур Улсад хийсэн айлчлалын талаарх мэдээлэл, туршлагаас хуваалцсан.