Баавгайтай холбоотой цаг үеийн асуудлаар УОК-ийн Нарийн бичгийн дарга Т.Баярхүү, БОУАӨЯ-ны Байгалийн нөөцийн бодлого, зохистой ашиглалтын газрын дарга Т.Балжинням, ШУА-ийн Биологийн хүрээлэнгийн захирал Д.Гантулга, Экологийн цагдаагийн албаны дарга Н.Отгонжаргал нар мэдээлэл өглөө.
УОК-ийн Нарийн бичгийн дарга Т.Баярхүү: Улсын Онцгой комиссын III хуралдаан, Ерөнхий сайдаас өгсөн үүрэг чиглэлийн дагуу баавгайн халдлагад өртөж, амь насаа алдсан иргэний ар гэрт нөхөн төлбөрийг холбогдох хууль тогтоомжийн хүрээнд нэгтгэж шийдвэрлэнэ. Баавгайн халдлагаас өөрийгөө болон бусдыг хамгаалах зорилгоор зайлшгүй арга хэмжээ авч, баавгайг устгасан тохиолдолд холбогдох хууль тогтоомжийн дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэхгүй байх зохицуулалт бий. Шадар сайдын өгсөн үүрэг, даалгаврын хүрээнд мал тооллогоос гадна зэрлэг ан амьтдын тооллого явуулахаар төлөвлөж байна. Энэхүү тооллогод баавгайн тооллого мөн багтах бөгөөд сүүлийн үеийн дэвшилтэт технологи ашиглан тоо толгой, тархац байршлыг нь тогтоохоор ажиллаж байна.
Баавгай үзэгдсэн талаарх дуудлага, мэдээллийг хүлээн авч, холбогдох байгууллагууд шуурхай арга хэмжээ авч ажиллаж байна. Гэвч сүүлийн үед хиймэл оюун ухаан (AI) ашиглан хуурамч зураг үүсгэж, иргэдийг төөрөгдүүлэх, мөн хуурамч дуудлага мэдээлэл өгөх тохиолдол гарч байна.
Ийм үйлдэл нь мэргэжлийн байгууллагын аврах ажиллагаанд саад учруулахаас гадна бусад яаралтай дуудлагад шуурхай хүрч ажиллах боломжийг хязгаарлаж байна. Тиймээс иргэдийг баталгаагүй мэдээлэл түгээхгүй, хуурамч дуудлага өгөхгүй байхыг анхааруулж байна.

Гэрэл зургийг MPA.mn

#онцолсон, #live, #Баавгай, #УОК, #Экологийн цагдаагийн алба, #БОУАӨЯ,