Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороо өнөөдөр /2026.10.13/ Төрийн ордны “Үндсэн хууль” танхимд 11:30 цагт 53.6 хувийн ирцтэйгээр хуралдаж эхэлсэн бөгөөд таван асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
Хуралдаанд УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, Д.Пүрэвдаваа, Г.Дамдинням, Б.Баярбаатар, Л.Соронзонболд, Э.Батшугар, Б.Пүрэвдорж, П.Сайнзориг, Б.Тулга, Ц.Сандаг-Очир, С.Одонтуяа, У.Отгонбаяр, Г.Уянгахишиг, Дам.Цогтбаатар, Л.Мөнхбаатар, Б.Тулга, Дав.Цогтбаатар нар хүрэлцэн ирж оролцов.

Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржоос өргөн мэдүүлсэн Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Төслийн талаарх танилцуулгыг хууль санаачлагч өөрөө илтгэв. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт асууж, үг хэлэх гишүүн гараагүй тул Байнгын хорооны дарга Л.Мөнхбаатар зарчмын зөрүүтэй саналын томьёоллыг танилцуулж, санал хураалт явууллаа. Уг саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн 83.3 хувь нь дэмжсэн тул чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.
Үргэлжлүүлэн Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүнийг сонгон шалгаруулах Ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг батлах тухай тогтоолын төслийг хэлэлцэж, 84.2 хувийн саналаар баталлаа. ХЭҮК-ын гишүүн болон эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал хариуцсан гишүүнийг сонгон шалгаруулах журмын 5.1.9-д заасны дагуу Ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг холбогдох найман байгууллагуудын төлөөллөөс бүрдүүлж, ахлагчаар нь УИХ-ын гишүүн Б.Тулгыг томилсон юм. Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн П.Сайнзориг Ажлын хэсгийн бүрэлдэхүүний нэрсийг албан тушаалтай нь төсөлд тусгах санал гаргасныг гишүүдийн олонх дэмжсэн.

Энэ өдрийн хуралдаанаар Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын дэд хорооны даргыг сонгох тухай Байнгын хорооны тогтоолын төслийг мөн хэлэлцлээ. Шинэ дэд хорооны даргаар УИХ-ын гишүүн Б.Баярбаатарыг томилохоор нэр дэвшүүлснийг гишүүдийн олонх дэмжиж, тогтоолын төслийг 70 хувийн саналаар батлав. Уг төслийг хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж, С.Одонтуяа, Д.Ганбат, Х.Тэмүүжин, Дав.Цогтбаатар, М.Нарантуяа-Нара нар үг хэллээ. Гишүүд парламент бол аливаад мэргэжлийн үүднээс хандаж, туршлагаар асуудалд хандах учиртайг сануулав. Мөн шинэ дэд хороо өргөн хүрээнд үйл ажиллагаа явуулах тул хуулийн салбарт туршлагатай, мэргэжлийн хүнийг томилох, завсарлага авч зөвшилцөх боломж олгох, сөрөг хүчнээс дарга томилох нь зүйтэй, парламентад суудалтай намуудын оролцоог тэгш хангах ёстой гэсэн байр суурийг илэрхийллээ.
Хуралдаан даргалагч Л.Мөнхбаатар, Монгол Улсын Их Хурлын тухай хуульд өөрчлөлт орсноор 2026 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс Хууль зүйн байнгын хорооны дэргэд Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын дэд хороо байгуулах эрх зүйн орчин бүрдсэн. Дэд хороог өнгөрсөн баасан гарагт байгуулсан. Хуулийн хүрээнд дэд хорооны гишүүдээс даргад нэр дэвшүүлсэн асуудлыг өнөөдөр хэлэлцэж байна. Ирэх 7 хоногт төсөв хэлэлцэж эхэлнэ. Тэр үед дэд хороод эрх мэдлийнхээ хүрээнд төсөв хэлэлцэх ёстой. Дэд хороо бүрэн эрхийнхээ хүрээнд даргад нэр дэвшигчийг санал болголоо. Тиймээс хуулийн хүрээнд шийдвэрлээд явах нь зүйтэй гэв.
Хууль зүйн байнгын хороо үргэлжлүүлэн хуралдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг Байнгын хороо болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх, санал дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсэг байгууллаа. Ажлын хэсгийг УИХ-ын гишүүн П.Сайнзориг ахалж, бүрэлдэхүүнд нь УИХ-ын гишүүн Х.Баасанжаргал, Г.Уянгахишиг, Л.Соронзонболд, О.Алтангэрэл нар ажиллахаар болов.

Байнгын хорооны хуралдаанаар Хууль, тогтоолоор үүрэг, чиглэл болгосон УИХ-ын шийдвэрийн биелэлтийг сонслоо. УИХ-ын гишүүн, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Б.Энхбаяр биелэлтийн тайланг танилцуулав. Тэрбээр, 2026 оны эхний хагас жилийн байдлаар Засгийн газарт өгсөн үүрэг, чиглэлийн биелэлтэд хяналт шинжилгээ, үнэлгээ хийсэн. Хууль зүйн байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд 45 шийдвэрийн 324 зүйл заалт хяналтад байгаагаас биелэлт 89.87 хувьтай. Нийт 264 заалтыг хяналтаас хасах санал ирүүлсэн нь хяналтын бүртгэлийн жагсаалтыг шинэчлэх шаардлагатайг илтгэж байна хэмээв.
Хэлэлцэж байгаа асудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн П.Сайнзориг асуухдаа, Улсын Их Хурлын Хяналт шалгалтын тухай хуулийг сайжруулж, хэрэгжилтийг дүгнэх шаардлагатай гэв. Түүнчлэн цаг үеийн асуудалтай холбогдуулан гарцаагүй нөхцөлд нэн ховор амьтныг агнасан тохиолдолд эрүүгийн хариуцлага хүлээлгэхгүй байх, Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлттэй нийцүүлэх хууль тогоомжийн жагсаалтыг баталсан УИХ-ын тогтоолын хэрэгжилтийн талаар тодрууллаа.
Энэ үеэр УИХ-ын Тамгын газраас нэмэлт мэдээлэл өгч, дүгнэлтээ танилцуулав. Тамгын газрын Тэргүүн дэд дарга Ж.Бямбадулам Улсын Их Хурлын Хяналт шалгалтын тухай хуулийн төсөл анхны хэлэлцүүлгийн шатанд яваа, уг төсөлд УИХ-ын шийдвэрийн биелэлтийг тайлагнах, дүн шинжилгээ хийх, авах арга хэмжээний талаар тодорхой тусгасан гэсэн юм. Засгийн газрын төлөөлөл гишүүдийн асуултад хариулсан. Мөн Улсын Их Хурлын гишүүн Г.Уянгахишиг, Дав.Цогтбаатар нар асууж, байр сууриа илэрхийлэхдээ, “хэрэгжих боломжгүй” гэсэн хариу ирүүлсэн эрх зүйн баримт бичиг хамаарах салбарын сайд нар соргог, өөриймсөг байж, биелэлтдээ анхаарах, боломжгүйг нь цэгцлэх, хүчингүй болгуулах асуудлыг шийдвэрлүүлэх шаардлагатай гэв. Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх асуудал гүйцсэн тул хуралдаан өндөрлөсөн гэж Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээллээ.

Эх сурвалж: Парламент

#парламент, #улсын их хурал, #PARLIAMENT.MN, #их хурал,