ЮНЕСКО-гийн “Дэлхийн кино, дуу, дүрсний өвийн өдөр”-ийг тохиолдуулан гэрэл зураг үүсэж хөгжсөний 200 жилийн ойн хүрээнд Монголын анхны эмэгтэй гэрэл зурагчин Б.Улятайхүү болон түүний шавь Ц.Нина, С.Туяа нарын уран бүтээлийн үзэсгэлэнг Архивын ерөнхий газрын цогцолборт өнөөдөр нээлээ.

Архивын ерөнхий газар энэхүү өдрийг жил бүр уламжлал болгон тэмдэглэж, Үндэсний төв архивын сан хөмрөгт хадгалагдаж буй гэрэл зургийн ховор нандин дээжээс олон нийтэд толилуулдаг билээ. Энэ жилийн үзэсгэлэнг Монголын Гэрэл зурагчдын нэгдсэн холбоотой хамтран зохион байгуулж, Монголын эмэгтэй гэрэл зурагчдын түүх, уран бүтээлийг олон нийтэд таниулан сурталчлахыг зорьжээ.

Үзэсгэлэнд Монголын анхны эмэгтэй гэрэл зурагчин Б.Улятайхүү болон түүний шавь Ц.Нина, С.Туяа нарын гэрэл зургийн бүтээлийн дээжийг дэлгэн үзүүлж байна.

Эдгээр бүтээл нь Монгол Улсад гэрэл зураг үүсэж, хөгжсөн түүхийг харуулахын зэрэгцээ уг урлагийн хөгжилд эмэгтэй гэрэл зурагчдын оруулсан хувь нэмэр, тэдний хөдөлмөр, уран бүтээлийн үнэ цэнийг илтгэж буйгаараа онцлог юм.

Өмнө нь гэрэл зурагчдын уран бүтээлийг олон нийтэд толилуулсан үзэсгэлэн зохион байгуулж байсан бол энэ удаад эмэгтэй гэрэл зурагчдын бүтээл, түүхэн хувь нэмрийг онцлон танилцуулж байна. Энэ нь гэрэл зургийн түүхийг олон нийтэд таниулах, хойч үедээ өвлүүлэн үлдээх, гэрэл зургийн урлагт үнэтэй хувь нэмэр оруулсан уран бүтээлчдийн хөдөлмөр, гавьяаг алдаршуулан сурталчлах чухал ач холбогдолтой юм.

Нээлтийн үеэр Монголын анхны эмэгтэй гэрэл зурагчдын нэг С.Туяа, “Миний бүтээлүүд архивт хадгалагдаж байдаг гэж өмнө нь нэг их бодож байгаагүй. Харин энд дэлгэсэн гэрэл зургуудыг харахад олон сайхан дурсамж, түүх санаанд орж байна. Үзэсгэлэнд дэлгэсэн гэрэл зургуудыг харахад Монголын аж үйлдвэрийн хөгжил, тухайн үеийн нийгмийн амьдрал, үйл явдлуудыг маш тодорхой харуулжээ. Ялангуяа 1960-аад оноос эхэлсэн бүтээн байгуулалт, аж үйлдвэрийн хөгжлийн түүхийг өнөөгийн залуу үед таниулж, ойлгуулахад ихээхэн ач холбогдолтой үзэсгэлэн болжээ. Би гэрэл зурагчнаар дөрвөн жил орчим ажиллаад, дараа нь редакторын ажилд шилжсэн учраас гэрэл зураг авах ажлаа цаашид үргэлжлүүлэх боломж бага байсан. Анх гэрэл зураг авч эхэлсэн үеэ эргээд бодоход их сайхан дурсамжууд бий. Арван жилд сурч байхдаа ангийнхаа хүүхдүүдийн зургийг авдаг байлаа. Тэр үеийн дурсамж одоо ч сэтгэлд тод үлджээ. Манай 33 дугаар сургууль 1966 онд ЗХУ-ын тусламжтай шинээр барьж, ашиглалтад орсон юм. Бид шинэ сургуульдаа хичээллэж эхэлж байхад гадаа нь Зөвлөлтийн цэргүүд мод тарьж байсан. Тэдний ажиллаж байгааг сонирхон харж, тэр бүхнийг гэрэл зурагт буулгадаг байлаа. Одоо эргээд бодоход тэр зургууд маань тухайн үеийн амьдрал, сургуулийн орчин, хүмүүсийн дурсамжийг хадгалсан түүхэн баримт болж үлджээ. Өнөөгийн дижитал гэрэл зургийн эрин үеийг бидний ажиллаж байсан үеийнхтэй харьцуулахад тодорхой ялгаа бий. Мэргэжлийн гэрэл зурагчин, сэтгүүлчид өнөөдөр ч бүтээлдээ анхааралтай хандаж, чанартай зураг сонгох нь чухал гэж боддог.

Гэрэл зураг гэдэг зөвхөн агшныг буулгах биш, тухайн үйл явдлын утга агуулгыг оновчтой харуулсан бүтээл байх ёстой гэж боддог.

Би тайзны гэрэлтүүлгийг зурагтаа оруулж, уран бүтээлчид болон урлагийн хүмүүсийн онцлогийг илүү тод харуулсан зураг авахыг хүсдэг байлаа. Тиймээс тайзны гэрэл, орчны уур амьсгалыг хамтад нь буулгахыг хичээдэг байсан. Өнөөдөр үзэсгэлэнд дэлгэсэн зарим гэрэл зураг маань тэр үеийн ажлын минь дурсамжийг сэргээж байна. Тухайн цаг үеийнхээ амьдрал, урлаг соёлын үйл явдлыг гэрэл зургаар баримтжуулж явсан минь өнөөдөр эргэн дурсах сайхан түүх болжээ” хэмээн дурсан ярилаа.

“Гамма” агентлагийн гэрэл зурагчин Л.Элбэгзаяа, "Би хүүхэд байхаасаа гэрэл зураг авдаг байсан юм. 1980-аад оны эхэн үед зураг авч явахад хүмүүс намайг хараад “Энэ ямар хүүхэд зураг аваад яваа юм бэ? Аавынхаа аппаратыг авсан юм уу, ээжийнхээ аппаратыг авсан юм уу?” гэж асуудаг байлаа. Том хүмүүсээс жаахан эмээдэг байсан болохоор тийм асуултад бүр ч санаа зовдог байсан. Нэг удаа зураг авч явахдаа аппаратаа анхаараад явж байтал нэг эгч надтай таараад “Чи зураг авдаг юм уу? Юу хийдэг вэ? Дугуйланд явдаг уу?” гэх мэтээр асуусан юм. Би ч сандарсандаа “Манай аав зурагчин. Би Лхагвасүрэнгийн хүүхэд байгаа юм. Зураг авдаг” гэж хэлсэн. Тэгээд тэр эгч яваад өгсөн. Дараа нь аавд “Танай хүү юм уу? зурагчин болох хүүхэд байна. Юмыг их анхааралтай ажиглаж хардаг юм байна” гэж хэлсэн байсан. Тэр хүн  Б.Улятайхүү эгч байсан юм билээ. Тэр үеэс хойш  ном, сэтгүүлээс нэрийг нь хайж, зургийг нь харахыг хүсдэг болсон. Бага байхад минь надад урам өгч, гэрэл зураг авах сонирхлыг минь дэмжсэн болохоор тэр хүнд их баярлаж явдаг. Харин Ц.Нина эгч манай аавын найз байсан. Би 1991 онд “Нийслэл” сонинд гэрэл зургийн сурвалжлагчаар ажиллаж байсан юм. Нэгэн үйл явдлыг сурвалжилж яваад яг дундуур нь орох үед хальс маань дуусчихсан. Тэгээд хальсаа сольж, бэлдэж байтал Ц.Нина эгч хажуугаар өнгөрөхдөө намайг харчхаад явсан юм. Үйл явдлын дараа ирээд “За, миний хүү, үйл явдалд орохоосоо өмнө аппаратаа бэлдэж, хальсаа шалгаж байх хэрэгтэй шүү” гэж зөвлөсөн. Би ч өмнөх хальс маань дуусаагүй байсан гэж тайлбарлахад “Хальсыг чинь ингэж дуусгадаг арга байдаг юм” гээд аргыг нь хүртэл зааж өгч билээ.

]Ахмад гэрэл зурагчид залуу үеэ ингэж сургаж, зөвлөж, мэддэг чаддаг зүйлээ өвлүүлэн үлдээдэг байсан.

Мөн С.Туяа багш Монголын гэрэл зургийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсаар яваа хүн. Тэрбээр “Хүүхэд ба дуран” төслийг хэрэгжүүлж, 2000-аад оны эхээр олон хүүхдэд гэрэл зураг авах арга ухааныг зааж сургасан юм. Төслөөс нь 80 гаруй хүүхэд суралцаж, тэдний дундаас хоёр нь Монголын гэрэл зургийн салбарт танигдсан, нэр хүндтэй уран бүтээлч болжээ. Тэдний нэг нь өдгөө Радио, телевизийн дээд сургуульд гэрэл зургийн багшаар ажиллаж байгаа" гэв. 

Үндэсний төв архивын Кино, гэрэл зураг, дуу авианы баримтын архивын эрхлэгч, доктор бол Г.Хишигжаргал, “Эрэгтэй гэрэл зурагчдын бүтээлийн үзэсгэлэнг 2022 онд гаргаж байсан бол энэ удаад эмэгтэй гэрэл зурагчдын бүтээлээр дамжуулан тэдний уран бүтээл, гэрэл зургийн өвийг олон нийтэд сурталчлан таниулж, гэрэл зурагчид, уран бүтээлчдийн бүтээлийг архивын сан хөмрөгт хүлээн авч, хойч үедээ өвлүүлэн үлдээх нь чухал юм. Ахмад үеийн гэрэл зурагчид өөрсдийн бүтээлээрээ гэрэл зургийн үнэт өвийг бий болгосон. Харин өнөөдөр уран бүтээлээ туурвиж буй гэрэл зурагчид, залуу уран бүтээлчид та бүхэн өөрсдийн гэрэл зураг, кино, дуу дүрсний бүтээлээ архивт хүлээлгэн өгвөл бид олон жилийн турш хадгалж, хамгаалан, хойч үедээ өвлүүлэн үлдээх боломжтой.  Монгол Улсад кино, гэрэл зураг, дуу авианы баримтыг Үндэсний төв архивын холбогдох сан хөмрөгт хадгалж, хамгаалдаг. Эдгээр баримтыг хадгалахдаа чийг, дулааны зохистой орчныг бүрдүүлж, олон улсын стандарт, шаардлагад нийцүүлэн хадгалж байна. Архивын сан хөмрөгт 1936 оноос хойших уран сайхны болон баримтат кино, кино мэдээний ховор нандин баримтууд бий. Мөн гэрэл зургийн байгууллагууд, гэрэл зургийн алба болон МОНЦАМЭ агентлагийн сан хөмрөгөөс бүрдсэн 100 мянга гаруй гэрэл зураг архивт хадгалагдаж байна" хэмээв. 

Энэ удаагийн үзэсгэлэнд ахмад болон эмэгтэй гэрэл зурагчдын бүтээлүүдээс түүвэрлэн дэлгэж байгаа ч архивын сан хөмрөгт 1950-1980-аад оны олон гэрэл зурагчны бүтээл хадгалагдаж байгаа аж. Түүхэн гэрэл зураг нь тухайн цаг үеийн үйл явдал, хүмүүсийн амьдрал, нийгмийн өөрчлөлтийг бодитоор харуулдаг үнэт баримт юм. 

#онцлох зураг, #онцлох,