“BRAVO” циркийнхэн шинэ тоглолтынхоо талаар мэдээлэл өглөө. 

Гэрэл зургийг MPA.mn

Монголын үзэгчдэд зориулсан “BRAVO CIRCUS” циркийн тоглолт 2026 оны аравдугаар сарын 15-наас арваннэгдүгээр сарын 1-ний өдрийг хүртэл Монгол бөхийн өргөөнд зохион байгуулагдана.

Тоглолтын хөтөлбөрт ах дүү Адилын “Эр зоригийн дууль”, Араманы “Үхлийн цагираг” зэрэг эрсдэл, ур чадвар шаардсан үзүүлбэрээс гадна илбэ, алиалагчийн үзүүлбэр, агаарт нисэгчид болон дугуйт тэшүүрийн үзүүлбэр багтжээ.

Мөн “NOMADIC TROUPE”-ийн дугуйт тэшүүрийн үзүүлбэр, “MONGOLS TROUPE”-ийн шидэх банзны үзүүлбэр, морьтны ур чадвар, хөөрхөн пудель нохдын үзүүлбэр зэрэг олон төрлийн сонирхолтой хөтөлбөр үзэгчдийг хүлээж байна.

Дэлхийн циркийн ур чадвар, авхаалж самбаа, эр зоригийг нэг дороос мэдрүүлэх тус тоглолт Монгол бөхийн өргөөнд болох бөгөөд циркийн урлаг сонирхогчид болон гэр бүлээрээ цагийг сонирхолтой өнгөрүүлэхийг хүссэн үзэгчдэд зориулжээ.

#live, #BRAVO CIRCU, #“BRAVO” цирк,