Гэрэл зургийг MPA.mn
“Түрээслээд өмчлөх хэлбэрийн орон сууцанд иргэдийг хамруулж өгнө” гэх худал мэдээлэл түгээн иргэдийг залилах тохиолдол цагдаагийн байгууллагад бүртгэгдэж байна. Тодруулбал: Бүгд Найрамдах Солонгос Улс болон Монгол Улсын Засгийн газар хоорондын хамтын ажиллагаа, хөнгөлөлттэй зээлийн хэлэлцээрийн хүрээнд нийслэлийн орон сууцны хангамжийг нэмэгдүүлэх, гэр хорооллын дахин төлөвлөлтийг дэмжих зорилгоор нийт 5,002 айлын “Солонго-1,2” орон сууцны хороолол төсөл хэрэгжиж байна.
Гэтэл дээрх төслүүдийн нийгмийн ач холбогдол, иргэдийн орон сууцны хэрэгцээ, хүлээлтийг ашиглан залилагч этгээдүүд “Квот гаргаж өгнө”, “Материал бүрдүүлж өгнө”, “Сонгон шалгаруулалтад тэнцүүлж өгнө”, “Газар чөлөөлөлтийн орон байранд оруулж өгнө” гэх хэд хэдэн төрлөөр залилан мэхэлж байгаа тохиолдол гарч байна.
Тус төслийн хүрээнд 2026 онд ашиглалтад орохоор хүлээгдэж буй эхний ээлжийн 27 блок 2,042 айлын орон сууцыг иргэдэд хөлслүүлэх, өмчлүүлэхтэй холбоотой харилцааг Монгол Улсын Засгийн газрын 2026 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 81 дүгээр тогтоолоор баталсан “Төрийн өмчийн орон сууцыг иргэнд хөлслүүлэх, өмчлүүлэх журам”-аар зохицуулж байна.
Уг журамд зааснаар “Солонго-1,2” төсөлд зөвхөн тогтоосон шаардлага, шалгуурыг хангасан зорилтот бүлгийн иргэдийг хамруулах бөгөөд иргэдийн хүсэлтийг E-Mongolia системтэй холбогдож цахим хэлбэрээр хүлээн авна.
Өөрөөр хэлбэл сонгон шалгаруулалт нь урьдчилан тогтоосон шаардлага, шалгуурын дагуу хүний субъектив оролцоогүй, цахим системээр автоматжуулсан байдлаар явагдах бөгөөд аливаа албан тушаал, эрх мэдэл бүхий этгээд, гуравдагч этгээдийн зүгээс шууд болон шууд бусаар нөлөөлөх, хүсэлт, цохолт, чиглэл өгөх замаар сонгон шалгаруулалтын үр дүнд өөрчлөлт оруулах боломжгүй юм.
Мөн иргэдээс цаасан хэлбэрээр аливаа баримт бичиг, материал огт хүлээн авахгүй бөгөөд хамрагдах эсэх нь аливаа этгээдийн хүсэлт, танил тал, албан тушаал, эрх мэдэл, мөнгөн төлбөр болон бусад хэлбэрийн нөлөөллөөс хамаарахгүй юм.
Үүний зэрэгцээ Бүгд Найрамдах Хятад Ард Улс болон Монгол Улсын Засгийн газар хооронд байгуулсан холбогдох гэрээ, хэлэлцээрийн хүрээнд хэрэгжүүлсэн “Ногоон нуур–1008 айлын орон сууц” төслийн хувьд тухайн төслийн орон сууцыг гэрээнд тусгагдсан нөхцөл, зориулалтын дагуу зөвхөн газар чөлөөлөлтийн үйл ажиллагаанд хамрагдсан айл өрх, иргэдийн газрыг орон сууцаар солих хэлбэрээр шийдвэрлэх ерөнхий зохицуулалттай гэдгийг анхаарна уу.
Дээрх төслийн сонгон шалгаруулалт зарлах өдрийг албан ёсны байгууллагаас одоогоор зарлаагүй байгаа тул иргэд та бүхэн цахим орчинд энэ төрлийн зар мэдээлэлд итгэхгүй байх, хэн нэгэнд урьдчилгаа төлбөр шилжүүлэхгүй байх, баталгаатай эх сурвалжаас мэдээлэл авах, нягтлах, сэжигтэй зар мэдээлэл, хувт хүнтэй холбогдсон бол цагдаагийн байгууллагад хандахыг анхааруулж байна.
Эх сурвалж: ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗАР, ТӨРИЙН ОРОН СУУЦНЫ КОРПОРАЦИ