БОУАӨ-ийн сайд Ц.Сандаг-Очир баавгайн дайралтаас урьдчилан сэргийлэх, унтуулгын буу нийлүүлэх асуудлаар мэдээлэл өглөө.
Тэрбээр тендерийн зохицуулалтаас шалтгаалан унтуулгын буу худалдан авах ажил удааширсан бөгөөд холбогдох гэрээг энэ сарын 16-нд байгуулахаар төлөвлөсөн гэв.
Мөн орон нутагт баавгайн эрсдэл нэмэгдэж, малчид айдастай байгааг онцлоод, "онцгой байдал, цагдаа болон байгаль орчны байгууллагууд мэргэжлийн анчидтай хамтран дуудлагын дагуу ажиллаж байгаа. Баавгайн дайралтаар амь насаа алдсан болон гэмтсэн иргэдэд нөхөн төлбөр олгох асуудлыг Улсын онцгой комиссын түвшинд хэлэлцсэн ч гамшгийн хэмжээнд хүрсэн асуудал гэж үзээгүй байна. Харин Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газраас хохирсон иргэний орон байрыг сэргээн засварлахад санхүүгийн дэмжлэг үзүүлэхээр болсон" гэв.
Гэрэл зургийг MPA.mn

#live, #БОУАӨ-ийн сайд Ц.Сандаг-Очир,

Эрдэнэт-Овоо:
Дархан:
USD | 3587