Монгол Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Монгол-Италийн парламентын бүлгийн дарга А.Ундраа өнөөдөр (2026.10.13) Бүгд Найрамдах Итали Улсын Парламентын Төлөөлөгчдийн танхимын гишүүн, Төлөөлөгчдийн танхимын Тамгын газрын Нарийн бичгийн дарга Аннарита Патриаркаг хүлээн авч уулзлаа.

photo_2026-10-13_10-00-12 (2).jpg

Улсын Их Хурлын гишүүн А.Ундраа Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалтад оролцохоор Монгол Улсад хүрэлцэн ирсэнд талархал илэрхийлээд хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа нийгэм, эдийн засгийн олон салбарт идэвхтэй хөгжиж байгааг онцлон тэмдэглэв.

Тэрбээр Монгол Улс, Бүгд Найрамдах Итали Улс дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ойн хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн тус улсад хийсэн төрийн айлчлал нь хоёр улсын харилцааг Стратегийн түншлэлийн түвшинд хүргэж, хамтын ажиллагааны шинэ боломжийг нээхэд чухал ач холбогдолтой болсныг онцоллоо.

photo_2026-10-13_10-00-11.jpg

Бүгд Найрамдах Итали Улсын Парламентын Төлөөлөгчдийн танхимын гишүүн Аннарита Патриарка газар зүйн байршлын хувьд алслагдмал хэдий ч Монгол, Италийн уламжлалт найрсаг харилцаа тогтвортой хөгжиж ирснийг тэмдэглээд, Монгол Улсыг бүс нутаг дахь ардчилал, энх тайвны үнэт зүйлсийг тууштай хамгаалж буй чухал түнш орон хэмээн үнэлдгээ илэрхийлэв. Түүнчлэн худалдаа, хөрөнгө оруулалт, үйлдвэрлэл, дэд бүтэц, логистик, технологи болон стратегийн ач холбогдол бүхий салбаруудад хамтын ажиллагааг эрчимжүүлэх өргөн боломж байгааг дурдлаа.

photo_2026-10-13_10-00-12.jpg

Монгол Улсад хэрэгжиж буй “Цагаан алт” үндэсний хөдөлгөөний хүрээнд ноос, ноолуурын салбарын нэмүү өртөг шингэсэн үйлдвэрлэлийг хөгжүүлэх бодлого, зорилтын талаар Улсын Их Хурлын гишүүн А.Ундраа танилцуулж, бүтээгдэхүүний чанар, дизайн, технологийн шинэчлэл болон хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх чиглэлээр хоёр улсын аж ахуйн нэгжүүдийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийлсэн юм.

Талууд боловсрол, шинжлэх ухаан, судалгааны байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх, их, дээд сургуулиудын түншлэлийг бэхжүүлэх, хамтарсан судалгаа, хөтөлбөр хэрэгжүүлэх асуудлаар санал солилцов.

photo_2026-10-13_10-00-12 (3).jpg

Мөн сүүлийн жилүүдэд хэрэгжсэн соёлын хамтарсан төслүүд, тэр дундаа Монгол, Италийн нэрт уран бүтээлчдийн бүтээлийн үзэсгэлэнг харилцан зохион байгуулсан нь иргэдийн харилцан ойлголцол, найрамдалт харилцааг бэхжүүлэхэд чухал хувь нэмэр оруулсныг талууд санал нэгтэй дурдав.

Хатагтай Аннарита Патриарка эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, хохирогчдыг хамгаалах чиглэлээр Италид хэрэгжүүлж буй хууль эрх зүйн болон бодлогын арга хэмжээний талаар танилцуулж, энэ чиглэлээр парламент хоорондын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийллээ.

Уулзалтын үеэр эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах, жендэрийн эрх тэгш байдлыг хангах, улс төр болон эдийн засаг дахь эмэгтэйчүүдийн оролцоо, манлайллыг нэмэгдүүлэх чиглэлээр туршлага солилцлоо гэж Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээлэв.

Эх сурвалж: Парламент

#парламент, #улсын их хурал, #PARLIAMENT.MN, #их хурал,