Улаанбаатар-Даланзадгад чиглэлд 100 км тутамд цахилгаан авто машин цэнэглэх “Ногоон өртөө” байгуулах төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.
Төслийн хүрээнд нийт долоон байршилд цэнэглэх өртөө байгуулахаар төлөвлөжээ. Байршлыг сонгохдоо аялал жуулчлалын урсгал, тээврийн хөдөлгөөний ачаалал болон шаардлагатай дэд бүтцийн нөхцөлийг харгалзан үзэх юм.
Энэ талаар Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Энхбат энэ сарын 12-нд “Ногоон өртөө” төслийг хэрэгжүүлэгч Улаанбаатар хотын худалдааны танхимын гүйцэтгэх захирал Б.Хаш-Эрдэнийг хүлээн авч уулзан, төслийн хэрэгжилт болон орон нутгийн хамтын ажиллагааны талаар санал солилцжээ.
Уулзалтаар орон нутгийн удирдлагууд төслийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлж, холбогдох байгууллагуудтай хамтран ажиллахаа илэрхийлсэн байна. Мөн Улаанбаатар-Даланзадгад чиглэлээс гадна Өмнөговь аймгийн баруун бүсэд “Ногоон өртөө”-ний сүлжээг өргөжүүлэх боломжийг судалж, хамтран ажиллах санал тавьжээ.
Цэнэглэх өртөөний сүлжээг байгуулснаар алслагдсан бүс нутгаар зорчих боломж нэмэгдэж, аялал жуулчлалын хөгжил болон цахилгаан авто машины хэрэглээг дэмжих юм.

#өмнөговь, #Цахилгаан авто машин,

Эрдэнэт-Овоо:
USD | 3587