Архангай аймгийн Цагдаагийн газрын шинэ барилга өнөөдөр албан ёсоор ашиглалтад орлоо. Тус барилгын ажил 2022 онд улсын төсөвт тусгагдан эхэлсэн бөгөөд ийнхүү дөрвөн жилийн дараа бүрэн ашиглалтад орж байна.

Шинэ барилга нь хоёр блок бүхий, нийт 1,898 ам метр талбайтай, 122 өрөө болон 12 автомашины зогсоолтой гаражтай юм. Мөн цагдаагийн байгууллагын орчин үеийн стандарт, шаардлагад нийцүүлэн баригдсан бөгөөд алба хаагчдын ажиллах нөхцөлийг сайжруулах, иргэдэд үзүүлэх төрийн үйлчилгээг хүртээмжтэй хүргэх боломжийг бүрдүүлжээ.

Түүнчлэн Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажуулсан хүний эрх, эрх чөлөөг хангах, иргэдийн аюулгүй байдлыг хамгаалах чиг үүргийг хэрэгжүүлэхэд шаардлагатай орчин нөхцөлийг бүрдүүлснээрээ онцлогтой юм.

Шинэ байр ашиглалтад орсноор Архангай аймгийн цагдаагийн байгууллагын үйл ажиллагаа, алба хаагчдын ажиллах орчин нөхцөл сайжирч, иргэдэд хүргэх үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой боллоо.

#Архангай аймаг, #ХЗДХЯ,