Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Монгол-Азербайжаны парламентын бүлгийн дарга С.Замира өнөөдөр /2026.10.13/ Бүгд Найрамдах Азербайжан улсын Үндэсний ассамблей буюу Милли Мажлисийн гишүүн Парвана Валлиеваг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд УИХ-ын гишүүн С.Замира Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалтыг зорин ирсэн хүндэт зочныг Монгол Улсад тавтай морилохыг уриад, чуулга уулзалтаас гарсан шийдвэрийг бодит үр дүнд хүргэхэд хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ.

Түүнчлэн, Монгол Улс эмэгтэйчүүдийн нийгмийн оролцоог нэмэгдүүлэх, жендэрийн тэгш байдлыг хангахад хувь нэмрээ оруулах зорилгоор олон улсын түншлэлийг бэхжүүлэх арга хэмжээг зохион байгуулсаар ирснийг тодотгов. Тэрбээр үргэлжүүлэн, манай хоёр улс газар зүйн хувьд алслагдмал оршдог хэдий ч түүхэн уламжлал, нүүдлийн соёл зэрэг оюун санааны нийтлэг үнэт зүйлстэйг тэмдэглэв. Энэ утгаараа хоёр улсын парламентын бүлгүүдийн харилцааг бэхжүүлж, цаашид хөрөнгө оруулалт, худалдаа, аялал жуулчлал, соёл, урлаг, боловсрол, хөдөө аж ахуй зэрэг салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэх арвин нөөц боломжтой хэмээв.

Азербайжан улсын Үндэсний ассамблей буюу Милли Мажлисийн гишүүн Парвана Валлиева ярианыхаа эхэнд Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга, уулзалтыг амжилттай зохион байгуулсанд талархал илэрхийллээ. Түүнчлэн өнгөрсөн долоо хоногт Монгол, Азербайжан хоёр улсын хооронд шууд нислэг үйлдэх эрх зүйн орчин бүрдсэнийг цохон тэмдэглэв. Энэхүү шууд нислэг эхэлснээр хоёр улсын худалдаа, эдийн засаг, аялал жуулчлалын хамтын ажиллагаа шинэ шатанд гарч, иргэд хоорондын харилцаанд таатай нөхцөл бүрдэж байгааг онцоллоо.

УИХ-ын гишүүн, Монгол-Азербайжаны парламентын бүлгийн гишүүн С.Зулпхар хэлэхдээ, манай хоёр улс Ази-Европыг холбосон транзит тээврийн Дунд коридор байгуулах, логистикийн сүлжээг өргөжүүлэх бодлогыг идэвхтэй хэрэгжүүлж байгааг онцлов. Үр дүнд нь логистик, автотээвэр, агаарын тээврийн салбарт урт хугацааны стратегийн түншлэл тогтоохоор эрх зүйн орчныг бүрдүүлж байгаа нь хоёр улсын харилцааг шинэ шатанд гаргана гэдгийг онцолж байв. Цаашид хоёр улс харилцаа, хамтын ажиллагаагаа улам өргөжүүлэн бэхжүүлэхэд парламентын бүлгүүд илүү нягт хамтран ажиллахаа илэрхийллээ хэмээн Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээллээ.
Эх сурвалж: Парламент

#парламент, #улсын их хурал, #PARLIAMENT.MN, #их хурал,