Гэрэл зургийг REUTERS агентлагийн эрхтэйгээр нийтлэв.

Дэлхийн хэмжээнд өнгөрсөн наймдугаар сар түүхэн дэх хамгийн халуун саруудын нэг болж, температурын шинэ дээд үзүүлэлтэд хүрсэн байна.

Европын Холбооны Copernicus Climate Change Service-ийн мэдээллээр 2026 оны наймдугаар сард дэлхийн гадаргын агаарын дундаж температур аж үйлдвэржилтийн өмнөх үеийн дунджаас ойролцоогоор 1.65 хэмээр дулаан байв. 

Түүнчлэн өнгөрсөн наймдугаар сарын температур 2023 оны долдугаар сартай ижил түвшинд хүрсэн бөгөөд дэлхийн хэмжээнд бүртгэгдсэн хамгийн өндөр температуртай саруудын нэг болжээ.

Эль Ниньо үзэгдэл эрчимжсэний улмаас Номхон далайн халуун орны бүсэд далайн гадаргын рекорд өндөр температур бүртгэгджээ.

Уур амьсгалын мэргэжилтнүүдийн мэдээлснээр дэлхийн дулаарал эрчимжиж буй нь хэт халалт, ган гачиг, ой хээрийн түймэр, хүчтэй хур тунадас зэрэг цаг агаарын эрс тэс үзэгдлийн давтамж, эрчмийг нэмэгдүүлэх эрсдэлтэй байна.

Эрдэмтэд дэлхийн дундаж температур аж үйлдвэржилтийн өмнөх үеийн түвшнээс урт хугацаанд өндөр хэвээр байгаа нь уур амьсгалын өөрчлөлтийн нөлөө улам бүр тодорч буйн нэг илрэл хэмээн үзэж байна.

Эх сурвалж: Reuters

#Дэлхийн дулаарал, #уур амьсгал,