Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва болон НЗДТГ-ын холбогдох албан тушаалтнууд Нийслэлийн хэмжээнд хэрэгжиж байгаа төсөл, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, хотын цаашдын хөгжлийн төлөвлөлт, “Шинэ үеийн Улаанбаатар” бодлогоо танилцууллаа. 

"Хотын хүн ам 3 дахин өсөж, газар нутаг 6 дахин тэлсэн ч дэд бүтэц, үйлчилгээ ижил хурдаар хөгжсөнгүй. Үүнийг Шинэ үеийн Улаанбаатар засна."

- Нийслэлийн 363.458 иргэн нийтийн тээврийн хүртээмжгүй бүсэд амьдарч байна. Энэ иргэдэд нийтийн тээврийн хүртээмжийг ойртуулах үүднээс нийтийн тээврийн 16 чиглэлийг шинээр нэвтрүүлнэ.

- Энэ жил нийслэлд 73 км дугуйн зам барьж байна. Цаашид Улаанбаатар хот 327 км урт дугуйн замын сүлжээтэй болно.

- 84 сургууль шинээр байгуулж 70,000 хүүхдийг шинэ сургуульд хамруулна. “Гэрт ойрхон сургууль” арга хэмжээг 21 сургуульд хэрэгжүүлж, 8,736 хүүхдийг хамруулсан.

- BYD компанитай хамтарч “Sky Shuttle” их багтаамжийн нийтийн тээврийн хэрэгслийг Улаанбаатар хотод нэвтрүүлнэ. Төслийн ТЭЗҮ-ийг энэ оны 12 дугаар сард дуусгаж, ойрын 2 жилд багтаан шугамыг ашиглалтад оруулахаар ажиллаж байна.

- Улаанбаатар хотын 14 цэгт 38 цэнэглэгчтэй “Ногоон өртөө”-г ашиглалтад оруулсан. Одоо явж байгаа 2700 цахилгаан автомашины тоог 50 мянгад хүргэснээр 300 сая литр шатахуун, 200 сая долларыг ирэх 5 жилд хэмнэнэ.

- “Шинэ үеийн Улаанбаатар” нь хүртээмжтэй ногоон дэд бүтэц, шилэн засаглалтай, байгаль орчинд ээлтэй олон төрөлт нийтийн тээвэртэй, хүнд сурталгүй төрийн үйлчилгээтэй, нийслэлүүдийнхээ амьдралын ая тухыг бүрдүүлсэн нийгмийн дэд бүтэц, ажлын байр, бизнесийг дэмжсэн эдийн засгийн орчинтой байна.

- Гэр хорооллын дахин төлөвлөлт, дулаан хангамжийн ногоон шийдэл, уурын зуухыг хийн горимд шижлүүлэх, хагас коксжсон түлш, ногоон өртөө гэсэн таван арга замаар агаарын бохирдлыг 50 хувь бууруулахаар тооцоолж байна. Ойрын хоёр жилдээ энэ ажлын үр дүн гарна.

Гэрэл зургийг MPA.mn

#онцолсон, #live, #Хотын дарга Б.Пүрэвдагва,