Гэрэл зургийг REUTERS агентлагийн эрхтэйгээр нийтлэв.
Apple компани Lake Ontario буюу Онтарио нуурын нэрийг АНУ дахь Apple Maps-ийн хэрэглэгчдэд “Lake America” буюу “Америк нуур” болгон өөрчилжээ.
Энэ нь АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын наймдугаар сарын 27-нд гаргасан, нуурын нэрийг өөрчлөх тухай захирамжийн дараах шинэчлэл юм. Тус захирамж нь АНУ-ын Географийн нэрийн мэдээллийн санд хамаарах бөгөөд Канадын албан ёсны нэршилд үйлчлэхгүй.
Apple-ийн шинэчлэлээр АНУ-ын хэрэглэгчид “Lake America”, Канадын хэрэглэгчид “Lake Ontario” гэсэн нэрийг харна. Харин бусад орны хэрэглэгчдэд хоёр нэр хоёулаа харагдаж байна.
Google Maps мөн өмнө нь АНУ-ын хэрэглэгчдэд нуурын нэрийг “Lake America” болгон өөрчилсөн. Харин Канадын Ерөнхий сайд Марк Карни болон Нью-Йорк мужийн захирагч Кэти Хочул нар нэрийг өөрчлөхийг эсэргүүцэж байгаа юм.
Онтарио нуурын талбайн ойролцоогоор 52 хувь нь Канадын нутаг дэвсгэрт оршдог бөгөөд уг нэрийг 400 гаруй жилийн турш хэрэглэж ирсэн байна.
Эх сурвалж: Reuters

Эрдэнэт-Овоо:
USD | 3586