Гэрэл зургийг REUTERS агентлагийн эрхтэйгээр нийтлэв.

АНУ-д эцэг эхчүүд нярай хүүхдэд төрсний дараа хийдэг витамин К-ийн тарилгаас татгалзах тохиолдол эрс нэмэгджээ.

Truveta компанийн 1 сая гаруй төрөлтийн эмнэлгийн мэдээлэлд хийсэн шинжилгээгээр 2026 оны эхний зургаан сард витамин К тариулаагүй нярайн хувь өмнөх жилүүдтэй харьцуулахад 57 хувиас өссөн байна. Зургаадугаар сарын эцэст нярайн 8.1 хувь нь тарилга аваагүй бөгөөд энэ үзүүлэлт 2025 онд 5.2 хувь байжээ. 

Витамин К нь цус бүлэгнэхэд чухал үүрэгтэй. АНУ-ын Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төвөөс тарилга хийлгээгүй нярай амьдралынхаа эхний зургаан сард тархи болон гэдсэнд амь насанд аюултай цус алдах эрсдэл 81 дахин өндөр байдаг гэж анхааруулдаг байна.

Хүүхдийн эмч, нярайн эмч нар ийн татгалзах явдал нэмэгдэж байгаад санаа зовниж байгаа бөгөөд эрүүл мэндийн байгууллагууд энэ хандлага болон түүнтэй холбоотой цус алдалтын тохиолдлуудыг судалж эхэлсэн байна.

Эх сурвалж: Reuters