Онцгой байдлын байгууллагын сургалт, бэлтгэлийн нэгдсэн төлөвлөгөөний дагуу техник, тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл хариуцсан мэргэжилтэн, автын инженер, механик жолооч нарт зориулсан “Автомашины цахилгаан болон электрон систем, оношилгоо, засварын мэргэшүүлэх сургалт, дадлага”-ыг сургалтыг 2026 оны 09 дүгээр сарын 21-25-ны өдрүүдэд Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн Механик инженер, тээврийн сургуульд зохион байгуулж байна.

Тус сургалт нь Онцгой байдлын ерөнхий газар болон Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн Механик инженер, тээврийн сургууль хооронд байгуулсан хамтын ажиллагааны санамж бичгийн хүрээнд хоёр дахь жилдээ амжилттайгаар зохион байгуулагдаж байгаагаараа онцлог юм.
Сургалтад төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын 20 гаруй алба хаагч хамрагдаж, автомашины орчин үеийн цахилгаан, электрон систем, бүтэц хийц, оношилгоо, засвар үйлчилгээний онолын мэдлэгийг орчин үеийн оношилгооны тоног төхөөрөмж ашигласан лабораторийн практик дадлагатай хослуулан эзэмшиж байна.
Ийнхүү мэргэжлийн сургалтын байгууллагын материаллаг бааз, лаборатори, орчин үеийн оношилгооны тоног төхөөрөмжид түшиглэн сургалт, дадлагыг зохион байгуулснаар алба хаагчдын техникийн мэргэшлийн ур чадварыг дээшлүүлэхийн зэрэгцээ автомашин, техникийн бэлэн байдлыг хангах, шаардлагатай засвар үйлчилгээг шуурхай гүйцэтгэх чадавхыг нэмэгдүүлэх нөхцөл бүрдэж байна.

Эрдэнэт-Овоо:
Дархан:
USD | 3587