Улсын Их Хурлын 2026 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2026.09.22) нэгдсэн хуралдаан Улсын Их Хурлын 75 гишүүн хүрэлцэн ирснээр 59.5 хувийн ирцтэйгээр 14.01 цагт эхэлж, хоёр асуудал хэлэлцэхээр танилцууллаа.
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1-т “Улсын Их Хурлын дарга хууль санаачлагчаас Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх Байнгын хороог, хэрэв тухайн төсөл хэд хэдэн Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд хамаарахаар бол Зөвлөлтэй зөвшилцөн холбогдох болон бусад Байнгын хороог тогтоож, нэгдсэн хуралдаанд мэдээлнэ” гэж заасны дагуу С.Бямбацогт дарга холбогдох мэдээллийг танилцуулав.
Улсын Их Хурлын гишүүн Б.Уянга, Б.Мөнхсоёл, Б.Жаргалан нарын энэ сарын 11-ний өргөн мэдүүлсэн Байгалийн нөөц ашиглалтын ил тод байдлын тухай хуулийн төслийг Эдийн засгийн байнгын хороонд хуваарилсан байна.
Нэгдсэн хуралдааны эхэнд Засгийн газрын гишүүнийг томилж, чөлөөлөх асуудлыг хэлэлцэж, Ерөнхий сайд Н.Учрал Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Засгийн газрын гишүүнийг Улсын Их Хурал, Ерөнхийлөгчид танилцуулснаар Ерөнхий сайд томилж, чөлөөлнө” гэж заасны дагуу холбогдох танилцуулгыг хийлээ.
Тэрбээр Үндсэн хуульд заасан онцгой бүрэн эрхийнхээ хүрээнд Сайнбуянгийн Амарсайханыг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайдын үүрэгт ажлаас чөлөөлж, Ганзоригийн Тэмүүлэнг Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилох шийдвэр гаргажээ. Энэ талаар танилцуулах албан бичгийг 2026 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр Монгол Улсын Ерөнхийлөгчид хүргүүлсэн гэлээ. Үргэлжлүүлэн Ерөнхий сайд Н.Учрал “Сайнбуянгийн Амарсайханыг Хууль зүй, дотоод хэргийн сайдын үүрэгт ажлаас чөлөөлж, Ганзоригийн Тэмүүлэнг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилох асуудлыг Улсын Их Хурлын чуулганы дэгийн тухай хуулийн 103 дугаар зүйлийн 103.2-т заасны дагуу Улсын Их Хуралд үүгээр танилцуулж байна” хэмээсэн.
Хууль зүй, дотоод хэргийн салбарын хэвийн үйл ажиллагаа, улс орны дотоод аюулгүй байдлыг хангах чиг үүрэг, төрийн байгууллагад итгэх олон нийтийн итгэлд сөргөөр нөлөөлөх хэмжээнд хүрсэн нөхцөл байдлыг таслан зогсоох шаардлагад үндэслэн энэхүү шийдвэрийг гаргаснаа тэрбээр тодотгов.
Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Хууль зүй, дотоод хэргийн асуудал эрхэлсэн Монгол Улсын сайдаар томилогдохоор нэр дэвшигч Ганзоригийн Тэмүүлэн нь олон улсын харилцааны мэргэжилтэй, улсад 20 жил ажилласан, Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны даргаар ажиллаж буй, салбарын бодлогыг удирдан чиглүүлэх чадавхтай гэдгийг Улсын Их Хуралд танилцууллаа.
“Хууль зүй, дотоод хэргийн салбар бол Монгол Улсын дотоод аюулгүй байдал, хүний эрх, хууль дээдлэх зарчим, төрийн иргэдтэй харилцах итгэлцэл, шударга ёсны баталгаа болсон онцгой салбар. Засгийн газар эдийн засгийн сорилтыг туулж, төсвийн сахилга бат, төрийн хэмнэлт, иргэдийн ахуй амьжиргааг хамгаалах бодлогыг хэрэгжүүлэхийн зэрэгцээ хууль зүйн салбарт бодлогын шинэчлэл хийж, бодитой үр дүн гаргах нь нэн чухал зорилт болоод байна. Улсын Их Хурал 2026 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 15 дугаар тогтоолоор эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд илэрч буй зарим зөрчил нь тухайн нэг тохиолдлын алдаа бус, системийн шинжтэй доголдол болохыг тэмдэглэж, өмгөөлөгчийн оролцоог хангах, цагдан хорих арга хэмжээг хуульд нийцүүлэн хэрэглэх, хяналт-шинжилгээ, хариуцлагын тогтолцоог бэхжүүлэх зэрэг арга хэмжээг Засгийн газарт үүрэг болгосон.
Иймээс хууль зүйн салбарын шинэ удирдлагын өмнө хууль зүйн салбарт үүссэн асуудлын үнэн зөвийг тогтоолгох, хууль сахиулах байгууллагуудын хариуцлагыг сайжруулахын зэрэгцээ хүний эрхийг хамгаалсан, хараат бус, мэргэжлийн, хариуцлагатай хууль сахиулах тогтолцоог бэхжүүлэх зорилт тавигдаж байна” хэмээн Ерөнхий сайд нэгдсэн хуралдаанд танилцууллаа.
Улсын Их Хурлын гишүүнээр гурвантаа сонгогдсон Г.Тэмүүлэнгийн төсөв, эдийн засгийн бодлогын асуудлаар олон жил ажилласан туршлага, улс төрийн манлайлал, мэдлэг, ур чадвар нь хууль зүйн салбарын шинэчлэлийг төсвийн сахилга бат, төрийн байгууллагын удирдлага, үр ашигтай зарцуулалттай уялдуулан хэрэгжүүлж чадна хэмээн үзсэн байна. Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэнг Засгийн газраас дэвшүүлсэн зорилтыг хэрэгжүүлэх удирдан зохион байгуулах чадвар, ажил хэрэгч чанар болон тухайн ажил үүргийг гүйцэтгүүлэхэд хуримтлуулсан туршлага, мэдлэгийг нь харгалзан итгэл хүлээлгэн танилцуулж байгаагаа тэмдэглэв.
Сайдын алба нь олон нийтийн итгэлийг даах, хэлсэн үг, хийсэн ажилдаа эзэн байх хамгийн дээд хариуцлага гэдгийг Ерөнхий сайд тодотгоод “Иймд Ерөнхий сайд миний бие Засгийн газрын бүх гишүүнд хандан төрийн үйл хэрэгт хоёргүй сэтгэлээр зүтгэж, Үндсэн хуульт эрх зүйт төрийг бататгах үүргээ бүрэн ухамсарлан, хүний эрхийг дээдлэн сахиж, танхимын зарчмаар нэгдмэл байр суурьтай хамтран ажиллахыг хатуу шаардаж ажиллах болно” гэлээ.
Шинээр томилогдох сайд салбарынхаа байгууллагуудын үйл ажиллагаанд бодит өөрчлөлт хийж, иргэдийн эрх, эрх чөлөөг хамгаалах, хууль сахиулах байгууллагын мэргэжлийн чадавхыг бэхжүүлэх, авлига, ашиг сонирхлын зөрчлийг таслан зогсоох, байгууллагын дотоод хяналт, хариуцлагыг сайжруулахад онцгой анхаарч ажиллах шаардлагатай байгааг танилцуулгын төгсгөлд Ерөнхий сайд онцолсон.
Үүний дараа Ерөнхий сайд болон Засгийн газрын гишүүнд нэр дэвшигчээс Улсын Их Хурлын гишүүн А.Ариунзаяа, П.Сайнзориг, М.Нарантуяа-Нара, Х.Баасанжаргал, Б.Хэрлэн, О.Алтангэрэл, Ж.Золжаргал, Б.Пүрэвдорж, О.Амгаланбаатар, Ө.Шижир, Г.Очирбат, М.Ганхүлэг, Р.Сэддорж, С.Одонтуяа, Ж.Баярмаа, Б.Жаргалан, О.Номинчимэг, Г.Ганбаатар, О.Цогтгэрэл, А.Ундраа, С.Амарсайхан, Р.Эрдэнэбүрэн, Х.Тэмүүжин, Г.Хосбаяр нар асуулт асууж, хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан байр сууриа илэрхийлэв.
Бусдыг гүтгэх, нэр хүнд, алдар хүндийг гутаан доромжлохтой холбоотой асуудлыг анхааралдаа авч, иргэдийн эрхийг хамгаалахыг гишүүд хүсэхэд Г.Тэмүүлэн гишүүн “Үндсэн хуульд Монгол Улсын иргэний нэр төр, алдар хүндийг хуулиар тогтоон хамгаалахаар заасан байдаг бөгөөд Эрүүгийн хууль дахь холбогдох зохицуулалтыг оновчтой томьёолох талаар ажиллаж байна. Улс орнууд гүтгэх, худал мэдээлэл тараах үйлдэлд хүлээлгэх хариуцлагыг хуульчлан зохицуулсан байдгийг энэ ташрамд дуулгая. Бидний хувьд эрх зүйн орчноо эргэн нягталж, дахин авч үзэх нь шаардлагатай гэж үзэж байгаа” хэмээн хариулсан. Гишүүд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих, энэ төрлийн бодисын хор хөнөөлөөс хүн амын эрүүл мэнд, удмын санг хамгаалах, урьдчилан сэргийлэх үйл ажиллагаатай холбоотой үйл ажиллагаа, нөхцөл байдлын талаар тодруулж асуухад “Энэ төрлийн гэмт хэрэг өнгөрсөн жилтэй харьцуулахад 25, зөрчил 20 хувиар нэмэгдсэн байна. Сүүлийн 8 жилийн хугацаанд 2100 гэмт хэрэг, 2000 гаруй зөрчлийг илрүүлсэн байна. Хамгийн харамсалтай нь энэ төрлийн гэмт хэрэг, зөрчилд холбогдож байгаа хүмүүсийн 90 хувь нь залуус байна. Тодруулбал, 55 хувь нь 35 хүртэлх насны залуучууд, үлдсэн нь 13-25 насныхан байна. Аюулын харанга дэлдсэн үзүүлэлт. Өнгөрсөн хугацаанд энэ төрлийн бодис хэтрүүлэн хэрэглэснээс болж 76 хүн амиа алдсан байна. Монгол Улсын аюулгүй байдал, хүн амын эрүүл мэнд, хүүхэд залуучуудын асуудалтай шууд хамааралтай болоод байгаа асуудал. Нэн тэргүүнд Улсын Их Хурлаас энэ чиглэлээр арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг үүрэг болгож баталсан хууль тогтоомжийг хэрэгжилтийг хангахад хатуу анхаарч ажиллана” хэмээсэн.
Үргэлжлүүлэн гишүүд нийгмийн талцал хуваагдлыг өөгшүүлэхгүй байхад анхаарах, төрийн байгууллагууд мэдээллээ ил тод гаргаж, нээлттэй байдлаа хангаж ажиллах, төрийн болон улс төрийн үйл ажиллагааг ялгаж, ангид байлгах, Хууль зүй, дотоод хэргийн сайдын харьяа байгууллагууд нь Үндсэн хуулийг баримталж, хууль дээдлэх зарчмын хүрээнд хараат бус, бие даасан үйл ажиллагаа явуулах нөхцөлийг хангах, төрийн тусгай алба хаагчдын сахилга батыг эрхэмлэж, хууль дээдлэх зарчмыг мөрдүүлэх, олон улсын жишгийн дагуу мөрдөх алба байгуулах талаар байр сууриа илэрхийлж, үг хэлэхийн зэрэгцээ Ерөнхий сайдын томилгоог дэмжиж буйгаа тодотгож байв.
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсэгт “Гишүүд үг хэлж дууссанаар Засгийн газрын гишүүнийг Улсын Их Хуралд танилцуулсанд тооцох бөгөөд Улсын Их Хурлаас аливаа шийдвэр гаргахгүй” хэмээн заасан байдаг. Энэ дагуу Засгийн газрын гишүүнийг чөлөөлж, томилох тухай Ерөнхий сайдын танилцуулгыг Улсын Их Хурал ийн сонсов.
Нэгдсэн хуралдааны үеэр Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын урилгаар манай улсад албан ёсны айлчлал хийж буй Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик тэргүүтэй төлөөлөгчид Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдааны танхимд зочиллоо. Улсын Их Хурлын дарга нийт гишүүдийн нэрийн өмнөөс Монгол Улсад тавтай зочлохыг уриад "Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Таны Монгол Улсад хийж байгаа энэхүү айлчлал нь манай хоёр улсын найрсаг харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэх, төрийн өндөр, дээд түвшний харилцааг үргэлжлүүлэх, Монгол, Австралийн хууль тогтоох дээд байгууллага хоорондын харилцаа, хамтын ажиллагаа өргөжүүлэхэд чухал ач холбогдолтой гэдгийг онцлон тэмдэглэж хэлье. Цаашид манай хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа "Иж бүрэн түншлэл"-ийн түвшинд хүрч, бүхий л салбарт хөгжиж, иргэд хоорондын харилцаа улам бэхэжнэ гэдэгт итгэлтэй байна. Эрхэмсэг ноён Милтон Дик танд болон энд хүрэлцэн ирсэн Австралийн парламентын эрхэм гишүүд, төлөөлөгч Та бүхэнд талархал илэрхийлж, эрүүл энх, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе" хэмээн мэндчиллээ.
Ерөнхий сайд Н.Учрал Засгийн газрын гишүүнд нэр дэвшигчийг ийнхүү Улсын Их Хуралд танилцуулсны дараа Ерөнхийлөгчид танилцуулаад, Засгийн газрын гишүүнийг томилох тухай Захирамжид гарын үсэг зурж, шинэ сайдаа томилсон байна.
Засгийн газрын гишүүнээ томилсон талаараа Ерөнхий сайд чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулаад “Монгол Улсын Ерөнхий сайд миний бие онцгой бүрэн эрхийнхээ хүрээнд Ганзоригийн Тэмүүлэнг Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томиллоо. Ганзоригийн Тэмүүлэн сайдад ажлын амжилт хүсэхийн сацуу ард иргэдийнхээ итгэлийг дааж, хүний эрх, хуульт ёсоо дээдлэн сахиж, хэлсэн үг, хийсэн ажилдаа эзэн байж, ёс зүйтэй, сахилга хариуцлагатай, ашиг сонирхлоос ангид ажиллахыг сануулан хэлье. Эх сайхан Монгол оронд маань шударга ёс баттан бэхжиж үнэн үргэлж ялах болтугай” хэмээсэн юм.
Ийнхүү Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилогдсон Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн Засгийн газрын гишүүний тангараг өргөж, үүрэгт ажилдаа орсон бөгөөд Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт Засгийн газрын гишүүн-Хууль зүй, дотоод хэргийн сайдад баяр хүргэж, ажлын амжилт хүссэнээр өнөөдрийн нэгдсэн хуралдаан өндөрлөв хэмээн Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээллээ.
Эх сурвалж: Парламент

#парламент, #улсын их хурал, #PARLIAMENT.MN, #их хурал,