Гэрэл зургийг REUTERS агентлагийн эрхтэйгээр нийтлэв.

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн ээлжит чуулган эхэлж, дэлхийн олон орны төр, засгийн тэргүүн Нью-Йорк хотноо цугларч байна.

Энэ удаагийн чуулганаар Украин дахь дайн, Ойрх Дорнодын нөхцөл байдал, дэлхийн эдийн засаг болон олон улсын аюулгүй байдлын асуудлыг голлон хэлэлцэж байна.

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп чуулганы үеэр олон улсын удирдагчидтай хоёр талын уулзалт хийхээр төлөвлөжээ. Тэрбээр Украины Ерөнхийлөгч Владимир Зеленскийтэй уулзах бөгөөд Украины дайныг зогсоох боломжийн талаар ярилцах төлөвтэй байна.

Мөн Ойрх Дорнодын хурцадмал нөхцөл байдал чуулганы анхаарлын төвд байна. Ираны Ерөнхийлөгч Масуд Пезешкиан НҮБ-ын чуулганд оролцож байгаа бөгөөд АНУ, Ираны хооронд дипломат яриа хэлэлцээ хийх боломж мөн олон улсын анхаарлыг татаж байна.

НҮБ-ын энэ удаагийн чуулган дэлхийн томоохон гүрнүүдийн харилцаа, үргэлжилж буй мөргөлдөөнүүдийн цаашдын нөхцөл байдалд анхаарал хандуулсан дипломат уулзалтуудаар үргэлжилж байна.

Эх сурвалж: Reurters

#онцолсон, #Нью-Йоркт, #НҮБ-ын Ерөнхий Ассамблейн ээлжит чуулган,