Гэрэл зургийг REUTERS агентлагийн эрхтэйгээр нийтлэв.

Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамптай уулзах үеэрээ Украин, Оросын эрчим хүчний салбарын объектуудад хийх халдлагыг түр зогсоох боломжийн талаар ярилцжээ.

Макрон есдүгээр сарын 21-нд Нью-Йорк хотноо Трамптай уулзсаныхаа дараа хоёр тал Украин, Оросын дайны нөхцөл байдлын талаар “маш сайн, бүтээлч” яриа өрнүүлсэн гэж сэтгүүлчдэд мэдээлсэн байна. Тэд мөн Украины агаарын хамгаалалтыг бэхжүүлэх, ялангуяа пуужин сөнөөгч төхөөрөмжөөр хангах асуудлыг хэлэлцжээ. 

Түүнчлэн эрчим хүчний салбарын объектуудад хийх цохилтыг зогсоох санааг хэлэлцсэн бөгөөд Макрон энэ асуудлыг Украины Ерөнхийлөгч Владимир Зеленскийтэй хийх уулзалтын үеэр үргэлжлүүлэн ярилцахаа мэдэгдсэн байна.

Францын Ерөнхийлөгч Украины эрчим хүчний системийг хамгаалах нь тэргүүлэх асуудлын нэг хэвээр байгааг онцолжээ. 

Эх сурвалж: Reuters

#Макрон, #Трамп,