Гэрэл зургийг REUTERS агентлагийн эрхтэйгээр нийтлэв.

БНХАУ-ын юанийн ханш ам.долларын эсрэг 3.5 жилийн хугацаан дахь хамгийн өндөр түвшинд хүрлээ. 

Есдүгээр сарын 21-нд юань 1 ам.доллар 6.6950 юань-тай тэнцэх түвшинд хүрсэн нь 2023 оны нэгдүгээр сарын 16-наас хойших хамгийн өндөр үзүүлэлт болжээ. Мөн арилжааны өдрийг 6.6955 ханшаар хаасан нь 2022 оны зургадугаар сарын 30-наас хойших хамгийн хүчтэй хаалт болсон байна. 

Юанийн ханш чангарсан нь БНХАУ-ын Ардын банк ханшийн өсөлтийг өмнөхөөсөө бага хэмжээнд хязгаарлах бодлого баримталсантай холбоотой гэж шинжээчид үзэж байна.

Энэ өөрчлөлт нь БНХАУ-ын дарга Ши Жиньпин, АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп нарын есдүгээр сарын 23–25-нд болох уулзалтын өмнөхөн гарч буйгаараа анхаарал татаж байна. Хоёр улсын удирдагчид худалдаа, хиймэл оюун ухаан, нийлүүлэлтийн сүлжээ зэрэг асуудлыг хэлэлцэх төлөвтэй байна. 

Гэхдээ шинжээчид юанийн ханшийн энэ өсөлтийг урт хугацааны тогтвортой өсөлтийн эхлэл гэж шууд дүгнэхээс болгоомжлох хэрэгтэйг онцолжээ. АНУ, Хятадын хүүгийн зөрүү болон БНХАУ-ын дотоодын эдийн засгийн нөхцөл байдал ханшид нөлөөлсөн хэвээр байна. 

Эх сурвалж: Reuters 

#юань,