ЦУОШГ-аас нойтон цас орохыг анхаарууллаа. Тодруулбал,

26–27-нд Хөвсгөл, Булган, Сэлэнгэ, Дархан, Төв, Хэнтий, Дорнодын газар тариалангийн бүс нутгаар нойтон цас орох магадлал 50%,

28–29-нд Хөвсгөл, Булган, Сэлэнгэ, Дархан, Өвөрхангай, Төв, Хэнтий, Дорнодын газар тариалангийн бүс нутгаар 90% байна.

Иймд тариаланчид та бүхэн: 

- Нойтон цас орох төлөвтэй өдрүүдээс өмнө таримал ургамлын ургалтын нөхцлөөс хамааран ангилан хадах болон шууд хураалтын ажлыг тохиромжтой үед нь цаг алдалгүй гүйцэтгэх;  
- Ургац хураалтын техник, тоног төхөөрөмжийн бэлэн байдлыг хангах;
- Хураасан үр тариаг чийг авах, муудахаас сэргийлж стандартын дагуу хатаах, хадгалалтад оруулах; 
- Үр тариа, төмс, хүнсний ногооны хураалт, тээвэрлэлтийн явцад чийг, хүйтнээс хамгаалах арга хэмжээ авах;
- Хураалтанд комбайны эд ангийн тохируулгыг тааруулан эртнээс бэлтгэх;
- Хураалтын дараах талбайн үлдэгдэл болон хураалттай холбоотой ажлыг цаг агаарын нөхцөлтэй уялдуулан төлөвлөхийг зөвлөж байна. 

#Тариалан, #ЦУОШГ, #нойтон цас,