УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан /2026.09.22/ эхэллээ.
1. Монгол Улсын Засгийн газрын гишүүнийг огцруулах, томилох тухай асуудал танилцуулах
2.Засгийн газрын гишүүн Улсын Их Хуралд тангараг өргөх

Г.Тэмүүлэнг ХЗДХ-ийн сайдаар томиллоо.

УИХ-ын гишүүн, ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэн мэдээлэл өглөө.

Гэрэл зургийг MPA.mn
УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэнг Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилох асуудлыг хэлэлцэн, дэмжиж шийдвэрлэлээ. Улмаар Г.Тэмүүлэн Засгийн газрын гишүүний тангараг өргөж, Хууль зүй, дотоод хэргийн сайдын үүргийг хүлээн авч байна.
Түүнийг Ерөнхий сайд Н.Учрал Хууль зүй, дотоод хэргийн сайдад нэр дэвшүүлсэн бөгөөд МАН-ын Удирдах зөвлөл уг нэр дэвшүүлэлтийг 100 хувийн саналаар дэмжсэн юм. Энэ нь өмнөх сайд С.Амарсайханыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөнтэй холбоотой томилгоо юм. Засгийн газраас Хууль зүй, дотоод хэргийн салбарт үүссэн нөхцөл байдал нь дотоод аюулгүй байдлыг хангах чиг үүрэгтэй байгууллагуудын хэвийн үйл ажиллагаа болон олон нийтийн итгэлд сөргөөр нөлөөлөх хэмжээнд хүрсэн гэж үзсэн байна.
Г.Тэмүүлэн нь 2016 оноос хойш Монгол Улсын Их Хуралд гурван удаа сонгогдсон. Тэрээр 2022-2024 онд УИХ-ын Төсвийн байнгын хорооны даргаар, 2024 оноос Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны даргаар ажиллаж байна.
Тэрээр өмнө нь 2009-2014 онд “Эрдэнэс МГЛ” ХХК-ийн дэд захирал, 2013-2015 онд “Оюу толгой” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн, 2014-2015 онд Уул уурхайн яамны дэд сайдаар ажиллаж байжээ. Мөн 2015 оноос Монгол Ардын Намын Удирдах зөвлөлийн гишүүнээр ажилласан байна.
Шинээр томилогдсон сайд УИХ-ын чуулганы үеэр авлигатай тэмцэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх нь Хууль зүй, дотоод хэргийн яамны чиг үүргийн нэг хэсэг гэдгийг онцолж, хууль дээдлэх ёсыг бэхжүүлэх, хуулийн хэрэгжилтийг хангахад анхаарч ажиллахаа мэдэгдсэн.
Түүнчлэн хууль, шүүхийн байгууллагууд нотлох баримтад тулгуурлан хараат бусаар ажиллах ёстой бөгөөд өөрийн зүгээс тэдгээрийн үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцохгүй, харин хариуцлагыг шаардаж ажиллана гэдгээ илэрхийлсэн юм.
Мөн хар тамхи болон зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх асуудлыг онцолж, өмнө нь Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны даргаар ажиллах хугацаанд энэ чиглэлээр Засгийн газарт өгсөн үүрэг, чиглэлийн хэрэгжилтийг шахаж ажиллана гэдгээ хэллээ.
Ийнхүү Г.Тэмүүлэн Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилогдсоноор цагдаа, дотоодын цэрэг, хил хамгаалах, улсын бүртгэл, шүүхийн шийдвэр гүйцэтгэх зэрэг салбарын бодлого, үйл ажиллагааг хариуцан ажиллах юм.
УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө.
УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан: Яагаад арга зальтай улстөрч нь дээшээ яваад, шударга байх гэж хичээсэн нь гүтгүүлээд огцрох ёстой юм бэ
Гэрэл зургийг MPA.mn

Гэрэл зургийг MPA.mn
Өнөөдрийн хуралдаанд Хууль зүй, дотоод хэргийн сайдаар Г.Тэмүүлэнг томилох асуудлыг Ерөнхий сайд танилцууллаа.
ХЗДХ-ийн сайдад нэр дэвшиж буй Г.Тэмүүлэнгийн танилцуулга:
ТӨГССӨН СУРГУУЛЬ, МЭРГЭЖИЛ
2003 онд АНУ, American university сургууль, олон улсын харилцааны бакалавр
2005 онд АНУ American university сургуулийг Олон улсын удирдлагын магистр
АЖИЛЛАСАН БАЙДАЛ
2006 онд Ашигт малтмал газрын тосны газрын Гэрээлэлтийн хэлтэст мэргэжилтэн
2007 онд Ашигт малтмал, газрын тосны газрын Гэрээлэлтийн хэлтэст ахлах мэргэжилтэн
2008-2009 онд Ашигт малтмал газрын тосны газрын Гэрээлэлтийн хэлтсийн дарга
2009-2014 онд Төрийн өмчит “Эрдэнэс МГЛ” ХХК-д дэд захирал
2013-2015 онд “Оюутолгой” ХХК-нд Төлөөлөн Удирдах Зөвлөлийн гишүүн
2014-2015 онд Монгол Улсын Уул уурхайн яамны дэд сайд
2015 оноос Нийгмийн ардчилал монголын залуучуудын холбооны ерөнхийлөгч
2015 оноос Монгол Ардын Намын удирдах зөвлөлийн гишүүн
2016-2020 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
2020-2024 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
2022-2024 онд Монгол Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны дарга
2024 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн
2024 оноос Монгол Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга
УИХ-ын гишүүн, АН-ын дарга О.Цогтгэрэл мэдээлэл өглөө. АН-ын бүлэг хуралдаж ХЗДХ-ийн сайдыг чөлөөлөх, томилох асуудал дээр чуулганы хуралдаанд суухаар шийдвэрлэсэн гэлээ.

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж мэдээлэл өглөө.

#онцолсон, #live, #УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан, #livetext,