Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургууль (АШУҮИС)-ийг түшиглэн Монгол уламжлалт анагаах ухааны сургалттай ерөнхий боловсролын дунд ангийн туршилтын сургалт эхэлж, 2026–2027 оны хичээлийн жилийн нээлтээ есдүгээр сарын 21-нд хийлээ.

Нээлтийн арга хэмжээнд Боловсролын сайд Л.Энх-Амгалан, Эрүүл мэндийн сайд Э.Батшугар, АШУҮИС-ийн ректор Б.Дамдиндорж болон холбогдох байгууллагын удирдлага, эцэг эхийн төлөөлөл оролцов.

Тус сургалтыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2026 оны 03 дугаар зарлиг, Засгийн газрын “Монгол уламжлалт анагаах ухааныг 2026–2030 онд хөгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө”-ний хүрээнд хэрэгжүүлж байна. Сургалтын хөтөлбөрийг Боловсролын судалгааны үндэсний хүрээлэн, АШУҮИС болон холбогдох байгууллагууд хамтран боловсруулжээ.

Энэ хичээлийн жилд Монголын уламжлалт анагаах ухааныг сонирхон сонгосон 35 сурагч элсэн суралцаж байгаа бөгөөд нийслэлээс гадна Хэнтий, Сүхбаатар, Өвөрхангай, Дундговь, Орхон, Говьсүмбэр зэрэг аймаг болон Япон, ХБНГУ-д амьдарч байсан монгол хүүхдүүд хамрагджээ.

Сурагчид уламжлалт анагаах ухааны суурь мэдлэг, арга ухаантай танилцахын зэрэгцээ цаашид төрөлжсөн сургалтаар үргэлжлүүлэн суралцаж, эмнэлзүйн орчинд дадлага хийх боломжтой болох юм. Мөн тус сургууль дотуур байртай тул орон нутгийн сурагчид тогтвортой суралцах нөхцөл бүрдэж байна.

Уламжлалт анагаах ухааны өв, мэдлэгийг орчин үеийн шинжлэх ухаан, технологи, инновацтай хослуулан хөгжүүлэх зорилтын хүрээнд сурагч бүрд Chromebook гардуулжээ.

Ийнхүү Монголын уламжлалт анагаах ухааны өв, мэдлэгийг шинэ үед өвлүүлэн уламжлуулах, цаашид мэргэжлийн түвшинд хөгжүүлэх шинэ үеийн сургалтын эхлэл тавигдлаа.

#онцолсон, #АШУҮИС, #Эрүүл мэндийн яам, #Боловсролын яам, #Анагаахын дунд анги,