Монгол Улсын энгийн гадаад паспорт эзэмшигч иргэд Тайландын Хаант Улсад аялал жуулчлалын зорилгоор 30 хүртэл хоног визгүй зорчих боломжтой болж байна.
Тайландын Хаант Улсын Дотоод хэргийн яамнаас тус улсад аялал жуулчлалын зорилгоор визгүй зорчих улс, нутаг дэвсгэрийн шинэчилсэн жагсаалтыг 2026 оны наймдугаар сарын 31-ний өдөр “Royal Gazette” буюу Засгийн газрын албан ёсны хэвлэлд нийтэлжээ.
Шинэ зохицуулалтаар жагсаалтад багтсан 60 улс, нутаг дэвсгэрийн паспорт эзэмшигчид Тайланд Улсад 30 хүртэл хоног визгүй зорчих боломжтой болсон байна. Мөн газрын хилийн боомтоор визгүй нэвтрэх тоог хуанлийн жилд хоёр удаа байхаар хязгаарлажээ.
Харин Монгол Улс дээрх 60 улс, нутаг дэвсгэрийн жагсаалтад багтаагүй боловч Монгол Улс, Тайландын Хаант Улсын хооронд байгуулсан хоёр талын хэлэлцээрийн дагуу Монгол Улсын энгийн гадаад паспорт эзэмшигч иргэд Тайланд Улсад 30 хүртэл хоног визгүй зорчих зохицуулалт үргэлжлэн үйлчилнэ.
Уг шинэ зохицуулалтыг “Royal Gazette”-д нийтэлсэн өдрөөс хойш 15 хоногийн дараа хүчин төгөлдөр болгохоор заасан байна.
Иймээс 2026 оны есдүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн Монгол Улсын иргэд Тайландын Хаант Улсад 30 хүртэл хоног визгүй зорчих боломжтой болохыг Монгол Улсаас Тайландын Хаант Улсад суугаа Элчин сайдын яамнаас мэдээллээ.

#тайланд,

Эрдэнэт-Овоо:
USD | 3586