Гэрэл зургийг REUTERS агентлагийн эрхтэйгээр нийтлэв.

Непал, Хятадын Төвөдийн хил орчимд наймдугаар сарын 26-нд болсон мөсөн голын нуранги, үерийн улмаас 1000 гаруй хүн амиа алдаж, 4000 орчим хүн сураггүй болоод байна.

Непалд 987 хүний цогцсыг олсон бол Төвөдийн өөртөө засах оронд 16 хүн амиа алдсан талаар албаныхан мэдээлжээ. Непалд сураггүй байгаа хүмүүсийн дунд 583 гадаадын иргэн байна.

Мөсөн голын хэсэг нурж, асар их хэмжээний мөс, чулуу, шавар голын хөндий рүү цутгаснаар хүчтэй үер үүсэж, зам, гүүр, тосгон болон усан цахилгаан станцуудыг сүйтгэсэн байна. Reuters-ийн мэдээлснээр нурангийн урсгал секундэд ойролцоогоор 50 метрийн хурдтай, 20 гаруй километр үргэлжилжээ.

Одоогоор аврагчид үерт хамгийн их өртсөн усан цахилгаан станцын хонгилуудад ажиллаж, тэнд гацсан байж болзошгүй хэдэн зуун ажилтныг аврахаар ажиллаж байна. Непалд нийт 11 мянга гаруй хүнийг авран гаргасан бөгөөд алслагдсан бүсүүдэд хүрэх ажиллагаа үргэлжилж байна.

Харин гамшгийг өдөөсөн шалтгааны талаар судалгаа үргэлжилж байгаа юм. Непалын тал тухайн үед болсон газар хөдлөлт мөсөн голын нурангийг өдөөсөн байж болзошгүй гэж үзэж байсан ч Reuters-ийн мэдээлснээр газар хөдлөлт гол шалтгаан байсан нь одоогоор батлагдаагүй байна.

Аврах ажиллагаанд Хятад, Энэтхэг, Өмнөд Солонгос болон бусад улс техникийн тусламж, тоног төхөөрөмж, мэргэжилтнүүдээр дэмжлэг үзүүлж байна.

Эх сурвалж: Reuters

#Газар хөдлөлт, #Төвөд, #Непал,