Гэрэл зургийг REUTERS агентлагийн эрхтэйгээр нийтлэв.

АНУ, Ираны хооронд хэдэн долоо хоног үргэлжилсэн харьцангуй намжмал байдал дуусаж, хоёр тал дахин харилцан цохилт өглөө. АНУ Ираны Исламын хувьсгалын гвардийн агаарын довтолгооноос хамгаалах болон далайн цэргийн байгууламжуудыг онилсон бол Иран хариуд нь бүс нутаг дахь АНУ-ын цэргийн объектуудад пуужин, дроноор халджээ.

Шинэ мөргөлдөөн нь дэлхийн газрын тосны тээврийн чухал гарц болох Ормузын хоолойн аюулгүй байдалд дахин эрсдэл үүсгэж, бүс нутгийн мөргөлдөөн цаашид тэлэх болгоомжлолыг нэмэгдүүлж байна.

Мөргөлдөөн сэргэснээр бүс нутгийн улс орнуудын аюулгүй байдалд шинэ эрсдэл үүсэж, Ормузын хоолойгоор дамжих тээвэрлэлтийн нөхцөлд анхаарал хандуулах шаардлагатай болжээ.

АНУ цаашид Ираны хариу үйлдэлд илүү хүчтэй цохилтоор хариу өгөхөө анхааруулсан бол Тегеран мөн хариу арга хэмжээгээ үргэлжлүүлэхээ мэдэгдлээ.

Эх сурвалж: Reuters