Онцгой байдлын ерөнхий газрын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга, бригадын генерал Ц.Ганзориг АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны Батлан хамгаалахын атташе, дэд хурандаа Жэй Маллоё болон АНУ-ын Батлан хамгаалах аюул заналыг бууруулах агентлагийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар хими, биологи, цацраг, цөмийн аюул, эрсдэлийг бууруулах, түүнээс урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээний чадавхыг бэхжүүлэх чиглэлээр цаашид хамтран ажиллах боломжийн талаар санал солилцов.

Талууд хими, биологи, цацраг, цөмийн аюулыг илрүүлэх, тодорхойлох, эрсдэлийг бууруулах чиглэлээр шаардлагатай багаж, тоног төхөөрөмж болон хувийн хамгаалах хэрэгслийг нийлүүлэх чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжийн талаар хэлэлцлээ.
Мөн хамтарсан сургалт зохион байгуулж, сургагч багш бэлтгэснээр Онцгой байдлын байгууллагын бодит хэрэгцээ шаардлагыг тодорхойлон, хими, биологи, цацраг, цөмийн ослын үед ажиллах чадавхыг бэхжүүлэх нь чухал ач холбогдолтой болохыг онцлов.

#обег, #Цөмийн аюул, #Хими, #биологи, #цацраг,

Эрдэнэт-Овоо:
Улаанбаатар:
USD | 3587