Онцгой байдлын ерөнхий газрын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга, бригадын генерал Ц.Ганзориг АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны Батлан хамгаалахын атташе, дэд хурандаа Жэй Маллоё болон АНУ-ын Батлан хамгаалах аюул заналыг бууруулах агентлагийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.