Гэрэл зургийг MPA.mn

Хүүхдийн томуугийн эсрэг дархлаажуулалт: Олон улсын туршлага

Томуугийн халдвараас хүүхдийг хамгаалах зорилгоор дэлхийн олон улс оронд бага насны хүүхдийг томуугийн эсрэг вакцинжуулалтад хамруулах бодлого хэрэгжүүлж байна.

Тухайлбал, БНСУ хүүхдүүдийг үндэсний дархлаажуулалтын хөтөлбөрийн хүрээнд томуугийн эсрэг вакцинд хамруулдаг.

Англид 2–3 настай хүүхэд болон сургуулийн насны хүүхдүүдийг томуугийн вакцинжуулалтад хамруулдаг. Сургуулийн насны хүүхдүүдийн вакцинжуулалтыг сургууль дээр нь дархлаажуулалтын баг ажиллан зохион байгуулдаг нь вакцины хүртээмжийг нэмэгдүүлэх, хүүхдүүдийг өргөн хүрээнд хамруулах боломж бүрдүүлдэг байна.

Австралид 6 сартайгаас дээш насны бүх хүнд томуугийн вакциныг жил бүр хийлгэхийг зөвлөдөг. Мөн 6 сартайгаас 5 хүртэлх насны хүүхдийг үндэсний дархлаажуулалтын хөтөлбөрийн хүрээнд жил бүр үнэ төлбөргүй вакцинжуулдаг.

Канад болон АНУ мөн 6 сартайгаас дээш насны хүүхэд, насанд хүрэгчдэд томуугийн эсрэг вакциныг жил бүр хийлгэхийг зөвлөдөг.

Олон улсын эдгээр туршлагаас харахад хүүхдийн томуугийн эсрэг вакцинжуулалт нь зөвхөн тухайн хүүхдийг халдвараас хамгаалах төдийгүй гэр бүл, цэцэрлэг, сургууль зэрэг хүүхдүүд олноороо харилцдаг орчинд томуугийн тархалтыг бууруулахад чиглэсэн урьдчилан сэргийлэх арга хэмжээний нэг хэсэг болдог.

Томуугийн вирус жил бүр өөрчлөгдөж, улирлын шинжтэй тархдаг тул улс орнуудын вакцинжуулалтын бодлого, зорилтот насны бүлэг болон вакцины хүртээмжийн зохицуулалт харилцан адилгүй байдаг аж. 

#томуугийн ВАКЦИН, #эмя,