Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 76 дугаар зүйлд Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус таван гишүүнийг нээлттэй сонгон шалгаруулалтын үндсэн дээр Улсын Их Хурал томилно гэж заасны дагуу Хууль зүйн байнгын хорооны 2026 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 07 дугаар тогтоолоор ШЕЗ-ийн шүүгч бус гишүүнийг сонгон шалгаруулах үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулсан. Байнгын хороо болон Ажлын хэсгээс холбогдох журмын дагуу сонгон шалгаруулалтыг есөн үе шаттай явууллаа. Тус Ажлын хэсэг 2026 оны 07 дугаар сарын 02-ны өдөр хуралдаж, Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд нэр дэвшигчээр Г.Эрдэнэбулган, Б.Амартүвшин, Ч.Отгонсүрэн, Б.Даваажав нарыг тодруулаад байна. Эдгээр нэр дэвшигчтэй 2026 оны 10 дугаар сарын 14-ний өдөр томилгооны сонсгол зохион байгуулах тул оролцох хүсэлтэй иргэн, хуулийн этгээд, хэвлэл мэдээлэл, олон нийтийн байгууллагын төлөөлөл Та бүхэн бүртгүүлнэ үү.
Бүртгэлийг цахимаар болон шуудангаар явуулах боломжтой. Томилгооны сонсголд оролцогчдын бүртгэлийн хуудсыг (эндээс татах) uyanga.s@parliament.mn цахим хаягаар илгээнэ. Нэр дэвшигчээс асуух асуулт, нэр дэвшигчийн талаарх саналыг бичгээр УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны Ажлын албанд шуудангаар эсхүл дээрх цахим шуудангаар 2026 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 17:00 цагаас өмнө ирүүлнэ. Холбоо барих утас: 51-262727
ХУУЛЬ ЗҮЙН БАЙНГЫН ХОРООНЫ АЖЛЫН АЛБА
Эх сурвалж: Парламент

#парламент, #улсын их хурал, #PARLIAMENT.MN, #их хурал,

Эрдэнэт-Овоо:
Улаанбаатар:
USD | 3587